Нууц мэдээллийн уурхай

Монгол эмэгтэй порно студи байгуулан ажиллаж байсныг илрүүлжээ

Нийтэлсэн: 2016-11-23 01:58:41

Зургаан жил орчим үргэлжилсэн энэ үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид багагүй хугацаанд судалсны дүнд илрүүлжээ. Уг хэргийг Баянгол дүүргийн гуравдугаар хороонд оршин суух хаягтай 26 настай эмэгтэй Г гэгч нь 2010 оноос эхлэн үйлдэж байсныг тогтоосон байна. Сэжигтэн Г нь “Өндөр цалинтай ажилд авна” гэсэн зарын дагуу ажилд орохоор ирсэн зүс царай, бие хаа сайтай залуу охидыг шалгаруулан авч, АНУ-д байрлах насанд хүрэгчдэд зориулсан цахим хуудаст өөрийн үүсгэсэн студиэр дамжуулан охид тус бүрт нууц нэр өгөн бүртгэн авч, цахим орчинд вэб камер ашиглан садар самуун сурталчилсан гаж үйлдэл хийлгэн, төлбөртэйгөөр цацаж ашиг орлого олдог байжээ. Тэрбээр гэмт үйлдлээ халхавчлах үүднээс нэг жилээс илүүгүй хугацаагаар байр түрээслэн охид бүсгүйчүүдийг ажиллуулах студиэ байгуулдаг нь тогтоогдсон байна. Тэнд ажиллаж буй охидыг хоорондоо танилцах, дотносохыг хатуу хориглоод зогсохгүй, хиймэл үс өмсүүлэх зэргээр зүс царайг нь нийтэд танигдахгүй болгох зэргээр гэмт үйлдлээ ихээхэн нууцалжээ. Тэдгээр охид өдрийн турш харанхуй, цоожтой өрөөнд дэлгэцийн цаанаас гадаад эрийн элдэв гаж хүсэлтийг биелүүлэн ажилладаг байсан гэнэ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших