Нууц мэдээллийн уурхай

“Приус”-ээ халааж байгаад шатсан хоёр залуу нэг гэр бүлийнх байжээ

Нийтэлсэн: 2016-11-22 01:10:05

Энэ сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт машин шатаж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид болон тус аймгийн онцгой байдлын алба хаагчид хэргийн газарт очиход жалга руу онхолдсон “Приус” маркийн автомашин шатаж байжээ. Галын улмаас Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харъяат, 37 настай М, 41 настай Д нар шатаж, газар дээрээ амь насаа алдсан хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Дээрх хэрэг Сант сумын төвөөс 10 орчим км зайд болсон гэх ба шатсан автомашин дотор нас барсан хоёр иргэнээс гадна Сант сумын харъяат нэг иргэн хамт байжээ. Энэхүү хэргийн талаар тус сумын иргэн Г хэлэхдээ “Нас барсан хоёр залуу нэг айлын хүмүүс байсан. Манай нутгийн Д-ийн дунд хүү, түүний охины нөхөр(хүргэн) хоёр харамсалтайгаар нас барсан. Одоо ар гэрийнхэнд нь их л хэцүү байгаа дуулдаж байсан. Тэднийг саяхан хөдөөлүүлсэн. Тэр өдөр залуучууд сумын төвөөс хол очиж архи уусан шиг байгаа юм. Өнгөрсөн хүмүүсийн ар гэрийнхэн юу гэж энэ талаар ярих вэ. Олны ярьж байгаагаар, тийм шиг байна лээ. Хүмүүсийн ярьж байгаагаар тэд машиндаа ууж суугаад машинаа асаалттай нь унтсан гэсэн. Гал гарахад нэг нь сэрж үсэрч буугаад, нөгөө хоёр нь бууж амжилгүй жалга руу тэр чигтээ унаад, шатсан байхад нь олсон гэсэн” гэв.

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших