“Томилсон“ хүнээсээ болж Лу.Гантөмөр ХБК-ийн багш нартай “дайтахдаа” тулсан хэргээс...
Нийтэлсэн: 2016-11-22 00:53:27
.jpg)
Энэ явдал сонгуулийн өмнөхөн буюу 6-р сарын дундуур болсон. Тухайн үед ХБК-ийн багш нар нь сургалт эрхэлсэн дэд захирал М.Мөнгөнсүх гэдэг эмэгтэйг ажлаас халах амлалтаа биелүүл, эсбөгөөс БСШУЯ-ны өмнө суулт хийж Лу.Гантөмөр сайдын томилсон хүн хэн болохыг хэвлэл мэдээллээр цацна гэж “сүрдүүлсний” дараа л сайдтан коллежийн захирал Д.Эрдэнэбатыг дуудаж халах чиглэл өгсөн гэдэг. Өнгөрсөн дөрвөн жилд сайдын хүмүүсээс хамгийн их хэл ам татсан нь алдарт “мүүнчин” гэх Б.Насанбаяр байсан. Харин 2015-2016 он хичээлийн жилд ХБК-ийн сургалт хариуцсан дэд захирал орох байх. Ямартаа ч түүний ажлын арга барилых нь эсрэг ХБК-ийн 12 тэнхимийн 8 нь боссон гэнэ. Тэрээр 2015 оны эхээр Монгол улсын хэмжээнд мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, дуучин, циркчин бэлтгэн гаргадаг цорын ганц уурхай сургууль гэгдэх ХБК-ийн сургалт хариуцсан дэд захирлаар томилогдсон гэнэ. Гэтэл тэнхимүүдтэй̆ баг болж хамтран ажиллаагүй, удирдан зохион байгуулж чадсангүй. Цөөнгүй зөрчил ёс зүйн алдаа яригдадгаас хамгийн ноцтой нь НМХГ-ын шалгалтаар коллеж нь бүтэн нэг жилийн турш "батлагдсан сургалтын төлөвлөгөөгүйгээр" сургалт эрхэлж байсан нь тогтоогдсон аж. 5-р сард болсон эн явдлын дараагаар багш нарын тэвчээр алдагдаж дээр өгүүлсэн суулт хийх тухай шаардлага ирэхэд Лу.Гантөмөр сая л нэг хөдөлжээ. Мэдээж сонгуулийн өмнөхөн салбардаа ахиад нэг шуугиан дэгдээхийг хүсээгүй биз. Өмнө ч тэнхимийн удирдлага багш нараас удаа дараа өгхө бичгийг коллежийн захирал сайдад явуулсан арга хэмжээ аваагүй даржээ. Дэд захирал асан багш нарын ихэд дээдэлдэг “уламжлал” гэгчийг нь үл хайхран шинэчлэлийг хийж ажиллахын оронд хамт олны саналыг үл хүндэтгэн ажиллаж ирсэн гэнэ. Тэдний батласнаар хамт олныг нэгтгэж, удирдлагаар ханган ажиллах, багш нарын хурлыг байнга удирдан зохион байгуулж 14 хоног тутам багш нарт мэдээлэл өгч, ажлын төлөвлөгөө, тайлангаа хэлэлцүүлж байх үүрэгтэй байтал нийт багш нарын хурлыг нэг ч удаа зохион байгуулж байгаагүй нь түүний мэдлэг чадвар, ажлын арга туршлага дутагдаж байсантай холбоотой гэжээ.

Багш нар хамт олны хурал хийж, хийсэн ажилтай нь танилцах санал гаргасан боловч 2015 оны 9-р сарын 15-ны 17 цагийн хурлыг ээж өвчтэй, 9-р сарын 21-нд болох хурлыг тоглолттой, 9-р сарын 24-нд болох хурлыг БСШУ-ны сайдтай уулзалттай, 9-р сарын 28-ныхурлыг яам явна гэсэн шалтгаануудаар хойшлуулж 2016 оны төгсөгчдийн асуудлыг авч хэлэлцэх жилд ганц удаа болдог багш нарын зөвлөгөөнийг удирдах байсан боловч мэргэжлийн хяналт дуудсан гэх шалтгаанаар ирээгүй болно. 2015 оны 10-р сарын 5-ны өдрийн бүх багш нарын хурал дээр дэд захирлын ажлын арга барил, ёс зүйгүй авирладаг зэргийг 31 багш шүүмжлэн үг хэлж, цаашдаа хамтран ажиллах боломжгүй гэсэн санал гаргасан. Энэ саналын дагуу нийт багш нараас санал авахад 95 багш байсны 93,2% нь дэмжсэн. Маргааш нь хурлаас гаргасан шийдвэрийг дэмжиж 140 багш ажилчид хамтран ажиллаж чадахгүй хэмээн гарын үсэг зурж БСШУ-ны сайд Л.Гантөмөрт өргөх бичиг явуулж байжээ. Тус коллежийн дотоод журмаар дэд захирал нь албан тушаалаараа ёс зүйн хорооны даргын үүргийг хавсардаг ч өөртэй нь холбоотой 13 багшийн найман өргөдөл ирсэн гэнэ. Тэнхимүүдээс хамтран ажиллаж чадахгүй байгаа талаар тэнхмийн эрхлэгчид хоёр удаа, захиралд мөн адил шаардлага тавьсан бөгөөд ямар нэгэн арга хэмжээ авах талаар дахин шаардах бичиг ирүүлсний эцэст өргөдөл ирүүлсэн тэнхимийн эрхлэгчдийг оролцуулан Захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хурлаар түүний талаар авч хэлэлцэх үед хурлыг үл хүндэтгэн, захиргааны гишүүдийг хэл амаар доромжлон хоёр ч удаа хаяж гарсан. 2016 оны 3-р сарын 28-ны өдөр, 3-р сарын 30-ны өдрийн хурлыг ч мөн хаяж явжээ. 4-р сарын 29-ний өдөр нэр бүхий мэргэжлийн найман тэнхмийн эрхлэгчдийн хүсэлтээр Захиргааны зөвлөлийн хурлаар дэд захирлын ажиллах арга барилын талаар авч хэлэлцэх үед хурлыг хоёрдахь удаагаа орхиж гарсан гэнэ.
