Эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой итгэмээргүй 10 тохиолдлыг хүргэе.
Филиппины нэгэн дэлгүүрийн худалдагч энэ эмэгтэй байнгын үйлчлүүлэгч болох эрд өрөөсөн бөөр нь ажиллагаагүй болж диалез эмчилгээнд явах болсоноо санаандгүй хэлжээ. Мань эрд худалдагч хүүхэн тун их таалагддаг байсан тул өөрийнх нь бөөр таарах эсэхийг асуужээ. Шинжилгээгээр худалдан авагчын бөөр таарна гэж гарсан байна. Бөөр шилжүүлэн суулгасан мэс заслын дараагаар тэр хоёр гэрлэжээ.
15 настай Деми-Ли Бренан гэдэг энэ охинд 5 жилийн өмнө элэг шилжүүлэн суулгасан. Тэрээр дэлхийн анхны эрхтэн шилжүүлэн суулгасны дараахь дасан зохицуулах эмчилгээ хийлгээгүй анхны бас одоогоор цорын ганц хүн гэнэ. Шилжүүлэн суулгасан элэг нь охины бие махбодь, дархлааны тогтолцоо цусны бүлэг гээд бүх зүйлд нь яв цав таарсан.
Энэ түрэг эрийн эхнэрийх нь өрөөсөн бөөр ажиллагаагүй болоход нэгэн донор олж ирсэн нь нууц амраг нь байжээ. Тэрээр нууц амрагаа хэрхэн эхнэртээ өрөөсөн бөөрөө өгөхийг ятгаж чадсан нь гайхалтай. Түүнээс дутуугүй зүйл нууц амрагийх нь бөөр эхнэрт нь яг таарсан байна. харин тэдний харилцаа цаашдаа хэрхэн үргэлжилсэн нь тодорхойгүй. Гэхдээ мэс заслын үеэр эхнэр нууц амраг хоёр найз нөхөд шиг байжээ.
Manchester United багийн хөгжөөн дэмжигч ах нь Manchester City багийн хөгжөөн дэмжигч дүүгийнхээ элэгний донор болохдоо ганцхан нөхцлөөр тохирч гэрээ байгуулжээ. Тэр нь эрхтэн шилжүүлэн суулгасны дараа дүү нь Manchester United багийг хөгжөөн дэмжих ёстой гэнэ. Дүү нь зөвшөөрсөн байна.
2006 онд осолд орсон эрийн эрхтэн нь гэмтлээс болж уртаашаа нэгхэн см болжээ. Жилийн дараа түүнд эрхтэн шилжүүлэн суулгасан ч тун удалгүй авахуулах хүсэлт гаргажээ. Учир нь эхнэр нь “хүний эрхтэн”-ийг сэтгэлзүйн хувьд яагаад хүлээн авч чадахгүй байна гэсэн ажээ.
Сара Отсон гэдэг энэ бүсгүй маш ховор тохиолдох гений өвчний улмаас төрөлхийн савгүй төржээ. Харин ээж нь өөрийнхөө савыг өгсөн тул өдгөө хүүхэд төрүүлээд байна.
Лонг-Айландын энэ эмч байнга араар тавьдаг эхнэрээсээ эцсийн эцэст салахаар шийдэхэдээ зургаан жилийн өмнө өгсөн өрөөсөн бөөрөө нэхжээ. Хэрвээ бөөрийг нь өгч чадахгүй бол нөхөн төлбөрт 1,5 сая доллар төлөхийг шаардсан гэдэг.
НУУЦ.мн