Тэтгэвэрдээ гарсан дэд хурандаа хорих 413-р ангийн хашаа руу машинаараа хоёр удаа дайрч оржээ
Нийтэлсэн: 2016-11-16 07:17:46
Өнгөрсөн хавар хорих 413-р анги нэг өдрийн дотор хоёр удаа халдлагад өртжээ. Халдагч нь тус хориход ажиллаж байгаад тэтгэвэрдээ гарсан дэд хурандаа байсан гэнэ. Тэрээр машинаараа хоёр ч удаа хорихын шалган нэвтрүүлэх хаалгыг хоёр удаа мөргөн дайрч ороод гуравдахь дээрээ баригдсан байна. Эхний удаад өглөө нь “приус”-ээр дараа нь үд дунд “хонда” машинаар дайрчээ. Тэтгэвэрдээ гарсан дэд хурандаа нь өдгөө “Бүрэн цэнгэл” компаний салбарын захирлаар ажилладаг гэнэ. Болсон явдлын тухай тэрээр “...үүрээр Г-тэ вокзал дээр таараад нэг шил архи уусан. Тэндээсээ яваад дахин нэг шил архи уусан. Тэгээд 6...-3... дугаартай “pruis” маркийн машин унаад хорих 413-р ангийн хаалгыг гэмтээсэн. Өдөр 14-15 цагийн орчимд “1...-1...” дугартай “Honda” машинтай дахин хорих анги руу очсон. Дотор жаахан гомдол байгаад байсан юм...их олон зүйл дотроо бодож явж байгаад ийм зүйл боллоо” гэж гэмшжээ. Эхний удаад ангийн гаднах шалган нэвтрүүлэх хаалгыг мөргөж гэмтээхэд нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Цагдаагаас Г.Б-д захиргааны зөрчлийн хэрэг үүсгэн тээврийн хэрэгслийг түр саатуулаад өөрийг нь явуулжээ. Гэтэл өдрийн 14 цагийн үед ахин өөр машинаар ангийн хаалгыг мөргөж гэмтээсэн гэнэ. Энэ тухай тус ангийнхан “...шалган нэврүүлэх 1-р пост дээр ахлах ахлагч А.Н нь манайд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан дэд хурандаа Б машинтай хоёр удаа гаднах шалган нэврүүлэхийн хаалгыг мөргөж ороод гараад явлаа гээд хаалга хаагдахаа больсон гээд байж байсан…харахад хаалганы нэг тал эвдэрсэн байхаар нь цагдаад мэдэгдсэн... Г.Б нь машинаас бууж хэрүүл маргаан хийгээгүй ч гуравдахь удаагаа гаднах шалган нэвтрүүлэхийн хаалгыг мөргөж ороод мөргөж гарсан” гэжээ.
