Нууц мэдээллийн уурхай

"Эрдэнэт”-ийн захирлаар Ч.Ганзоригийг томилоход ашиг сонирхолын зөрчилтэй гэжээ

Нийтэлсэн: 2016-11-16 01:39:07

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн даргыг яагаад томилохгүй байна вэ. Надад ирүүлсэн мэдээллээр ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл хуучин удирдлага нь ажиллана гэж байна. Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байгаа шүү” гэсэн асуулт тавьсан. Үүнд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хариулахдаа “Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлыг яаралтай томилох байр суурин дээрээ хэвээр байгаа. Өнөөдрийн байдлаар хэнийг Ерөнхий захирлаар томилох  вэ гэдэгт нэгдсэн шийдэлд хүрэх хэрэгтэй байна. “Эрдэнэт”-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдахад ч бэлэн. Гагцхүү хүний нөөцийн хувьд хэн байх вэ гэдэг шийдэлд хүрээгүй байна” гэсэн юм. Баттай эх сурвалжийн мэдээллэж буйгаар “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагад эрх баригч намаас Ч.Ганзоригийг санал болгож буй аж. Харин 49 хувийг эзэмшигч тал Ч.Ганзоригийг өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирал байхдаа “Жаст”-ын Ш.Батхүүд  тус үйлдвэрийг барьцаалан “Стандарт” банкнаас  зээл олгох эрх олгосон гэх үндэслэлээр ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн, хүлээж авахаас татгалзаж буй юм байна. Сануулахад, “Жаст”-ын Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан 109 сая ам.долларын зээлийн асуудал таван жилийн турш шүүхийн шатанд маргаан дэгдээж, эцэст нь Лондонгийн шүүхээс зээлийн үлдэгдэл 51 сая ам.долларыг хүүтэй нь, хүүгийн алдангитай, дээр нь нэмээд шүүхийн зардал 10 сая ам.долларыг манай улсын засгийн газар нэмж төлөхөөр болсон байдаг. Тухайн үед ТӨХ-ны дарга асан Д.Сугар болон “Эрдэнэт”-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Ганзориг нар уг зээлд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьснаа баталгаажуулж, гарын үсэг зурсан нь шүүхээр тогтоогдоод байгаа юм.

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших