Нууц мэдээллийн уурхай

Д.Батмөнх, Б.Батхуяг нарыг МАН-д худалдагдсан гэв

Нийтэлсэн: 2016-11-16 01:34:27

Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүд өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль өнгөрсөн 10 дугаар сард болж өнгөрсөн. Уг сонгуулийн үеэр Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Д.Батмөнх болон намын бүлгийн дарга Б.Батхуяг нар нь намаа сонгуульд ялуулахын төлөө ажлаагүй гэдгийг намын гишүүд онцоллоо. Сонгуулийн үеэр дүүргийн намын дарга Д.Батмөнх нь сураггүй алга болсон байна. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах ёстой атал хэл чимээгүй алга болж, намаас нэр дэвшигчдийн нэгдсэн зохион байгуулалтанд орж ажлаагүй аж. Энэ талаар намын хорооны гишүүн Н.Амгалан "УИХ, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль, орон нутгийн сонгуульд удаа дараа ялагдаж хүлээсэн нь намын удирдлагуудтай холбоотой. Сонгуулийн үеэр намынхаа нэр дэвшигчдийг дэмжиж ажилдаггүй. Намын дарга нь ерөөсөө сонгуулийн үеэр үзэгдээгүй. Орон нутгийн сонгуулийн үеэр гэхэд сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан Б.Батхуяг нь МАН-ын талд ажилласан гэж үзэх үндэслэл их байгаа. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 35 суудлаас тавхан суудлыг л манай нам авлаа. Маш хангалтгүй оролцсон. Удаа дараагийн сонгуульд намаа ялагдуулсан Д.Батмөнх, Б.Батхуяг нар хариуцлага хүлээж албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой” гэсэн юм. Намын гишүүд дүүргийн намын хороог 14 хоногийн дотор хуралдуулж, өнгөрсөн сонгуулийн үр дүнг хэлэлцэж, намын удирдлагуудад хариуцлага тооцох ёстой гэж үзэж буй ажээ. Энэ асуудлаар Намын дарга Д.Батмөнхөд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярт мэдэгдэл хүргүүлэхээр болсон байна. Чингэлтэй дүүргийн АН шинэчлэгдэх цаг болсон гэдгийг онцоллоо. Шинэ лидер Чингэлтэйн АН-ыг удирдах ёстой гэсэн юм.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших