Авлига авсан гэх прокуроруудыг саатуулжээ
Нийтэлсэн: 2016-11-14 07:42:56
Баянзүрх дүүргийн мөрдөн шалгах хэлтсийн ахлах прокурор О, хяналтын прокурор Н нарыг албан үүргээ гүйцэтгэх явцдаа онц их хэмжээний авлига авсан хэргээр саатуулсан байна.Тэднийг өнгөрсөн долоо хоногт баривчилж ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулжээ. Тэдэнд эрүүгийн хуулийн 268.2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн бөгөөд, шалгалтын үйл ажиллагаа дөнгөж эхэлж байгаа аж.
