
Бейсболын “Чикаго Кабс” багийн хөгжөөн дэмжигч Мейбл Болл хатагтай энэ жил 108 нас сүүдэр зоогложээ. Харин 1900 онд байгуулагдсан баг нь 1908 онд буюу Мейблыг мэндэлсэн жил л Америк- Канадын бейсболын цомын аварга шалгаруулах тэмцээнд аваргалснаас хойш ахиж нэг ч тэмцээнд түрүүлэлгүй бүтэн 100 жил болсон гэнэ. Багийн эзэд дасгалжуулагчид нь олонтоо солигдож шилдэг тоглогчдыг авчирч байсан ч хожигдлын цуврал нь ийм удаан үргэлжилсэн тул сүүлдээ “Чикаго Кабс”-ыг хараал хүрсэн баг ч гэх болжээ. Хөгжөөн дэмжигчид нь хүртэл цөхөрч орхиж явсан бол үлдсэн цөөн үнэнч фанатуудын нэг нь Мэйбл Болл байжээ. Харин энэ жилийн бейсболын аварга шалгаруулах тэмцээнд тус баг “Кливленд Индианс“-ыг 6:7 харьцаатай хожиж түрүүлэн аварга болж бүтэн зуун үргэлжилсэн ялагдлын цувралаа зогсоож чаджээ. Энэ ялалтанд маш их баярласан Мейбл хэт догдолж хөөрснөөс тэр өдрийнхөө орой зүрх нь хаагдаж бурхан болсон гэнэ. Гэхдээ “би насан туршдаа хүлээсэн зүйлээ харлаа, одоо явлаа” гэж хэлсэн тухай талийгаачийн 75 настай хүү нь хэвлэлийнхэнд ярьсан байна. Тус баг “хараал хүрсэн” тухайд ийм яриа байдаг гэнэ. “Coat Bill” гэдэг цэнгээний газрын эзэн, муу нэрээрээ алдаршсан Билли Сианс гэдэг эр “Чикаго Кабс” багийн цэнгэлдэхэд тоглолт үзэхээр хайртай ямаагаа хөтлөөд иржээ. Гэсэн ч багийнхан ямааны майлах бас үнэрт нь дургүйцээд дооглож шоолсон үзэгчдийн нүдний өмнө Биллийг ямааных нь хамт өшиглөн хөөж гаргасан гэнэ. Үүнд уурсаж зэвүүцсэн эр “Муусайн Кабсчууд та нар ахиж хэзээ ч хожихгүй дээ” хэмээн аймшигтайгаар харааснаар 100 жилийн хожигдол эхэлжээ.
NUUTS.mn