Машин дээр нүцгэн бүжиглэж бүх арабчуудыг доромжилсон согтуу хүүхнийг Эмират даяар эрэн сурвалжилж байна /бичлэг/
Нийтэлсэн: 2016-11-14 06:20:05

Саудын Арабид бүхэл бүтэн улсыг төр улс, хууль дүрэм, шашин шүтлэгтэй нь хамт доромжилсон залуусыг улс орон даяар эрэн сурвалжилж байна. Өдгөө цахимаар цацагдаад байгаа энэ бичлэг гол нотлох баимт болжээ. Уг бичлэгт алдарт Жидд наран шарлагын газар хэсэг залуус наргиж байгаа нь гарчээ. Тэдний нэг болох бүсгүй нэлээд согтуурхсан байдалтайгаар машин дээр гарч ислам шажинтнуудын нүд хальтрам эвгүй хөдөлгөөнтэй бүжиг хийх аж. Мөн гартаа согтууруулах ундаа барьсан байна. Эмиратад архи согтууруулах ундааг зарах борлуулахыг хуулиар хориглодог тул хууль бусаар хил нэвтрүүлэн оруулж ирсэн архи уусан болох нь тодорхой болжээ. Мөн согтуу бүсгүй хагас нүцгэн байсан нь бүр ч шуугиан дэгдээжээ. Өдгөө цагдаагийн газарт тэдгээр залуусыг олж хатуугаар шийтгэхийг шаардсан хэдэн мянган шаардлага хүсэлт ирээд байгаа гэнэ.
NUUTS.mn
