“Хаан” банкны теллер 58-р сургуулийн хашаа руу бие засаад шаардлага тавьсан багшийг зоджээ
Нийтэлсэн: 2016-11-14 01:21:59
Гэгээн цагаан өдөр сургуулийн хашаа рүү бие засах нь эрүүл ухаанд багтамгүй хэрэг. Гэтэл олонд алдартай “Хаан” банкны теллер найзын хамт ийм хэрэг үйлдээд барахгүй шаардлага тавьсан багшийг зодож ухаан алдуулжээ. Болсон явдлын тухай хохирогч “...сургуулийн хашаа руу 30 орчим насны намхан нуруутай, цагаан өнгийн цамцтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай залуу шээж байхаар нь “чи битгий наанаа шээгээд бай чиний шээдэг газар биш” гэж хэлсэн чинь “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд миний цээж хэсэг рүү гараараа түлхсэн. Тэгээд би тэр залуутай маргалдаад зогсож байтал манай сургуулийн төгсөгч М гэх залуу хүрч ирсэн...цаанаас нь 30 орчим насны махлаг 175 гаран см-ийн өндөртэй цайвар хувцастай залуу хүрч ирсэн ба нөгөө намхан залуу “миний хаана шээх чамд ямар хамаатай юм” гээд нөгөө махлаг залуугийн хамт миний баруун зүүн хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би та нар яагаад байгаан гэхэд намхан залуу нь үсдээд төмөр хашааг толгойгоор минь мөргүүлсэн би арай гэж салаад зогсож байтал нөгөө өндөр махлаг залуу нь хүрч ирээд намайг дахин үсдэж газар доош нь дараад 2-3 удаа толгой хэсэг рүү өшиглөсөн...намхан залуу нь М-ийг үстчихсэн доош нь тонгойлгочихсон байхаар нь “хүүе чи болиоч” гэж хэлсэн чинь араас толгой руу нөгөө өндөр биетэй махлаг залуу цохих шиг болсон тэгээд ухаан алдчихсан...” гэжээ. Багшийгаа хамгаалах гэсэн төгсөгч “...Сургуулийн зүүн хойд талд энэ залуу /Чүлтэмжамц/ шээгээд зогсож байсан...С багш гарч ирээд “наана чинь шээдэггүй юм” гэж хэлж байгаа сонсогдсон. Муудалцах өнгө аястай байхаар нь болиулах гээд машинаасаа буусан. Багшийг Чүлтэмжамц цохиж зодооныг эхлүүлсэн. Дараа нь Ганпүрэв зодолдсон. Би Чүлтэмжамцтай зууралдсан...нэг харахад багш цохиулаад унаж байсан” гэжээ. Сургуулийн хашаа руу бие зассан Ч.Ч нь нягтлан бодогч мэргэжилтэй, “Хаан” банкны Чингэлтэй салбарын харъяа Бөмбөгөр тооцооны төвд теллер ажилтай байжээ.
NUUTS.mn
