Нууц мэдээллийн уурхай

Ц.Мөнх-Оргил 23 ширхэг хаалгыг 40 сая төгрөгөөр солиулж байна

Нийтэлсэн: 2016-11-14 00:46:31

 

Төсөв хүндрэлтэй, тэвчиж болох зардлыг тэвчинэ гэдэг нь худлаа болохыг Гадаад харилцааны яамныхны ээлжит тансаглал харууллаа. Энэ яаманд бараг зүгээр шахуу 23 хаалгыг хувийн компаниар 40 сая төгрөгөөр солиулах ажил өрнөжээ. Өмнө нь ажлын бээлий өмсөөд  цэцэрлэгийн хана янзалж байсан сайдтан нь хаалга солих зөвшөөрлийг өгч “ногоон гэрэл” асаажээ. Уг нь алх хадаас бариад муудсан гээд байгаа хаалгануудыг засаад янзлаад авмаар л сайд даа...
 
 
Гэсэн ч АСЕМ-ын бэлтгэл ажлын хөрөнгөнөөс мөнгийг нь гаргахыг зөвшөөрчээ. АСЕМ-ын гэх дуусашгүй мөнгө хөрөнгө энэ яаманд бялхсаар байна. Өмнө нь манай сайт АСЕМ-ын бэлтгэл ажилд зорилж Хятадаас 60 тонн чингэлэг тавилга ирсэнийг, өдгөө хадгалалтын зардалд нь яам сард 16 сая гаруй төгрөгийг хувийн компанид төлдөг тухай мэдээлж байсан. Хэрвээ тэр олон чингэлэгийг залхууралгүй ухаж үзвэл 20 байтугай ширхэг хаалга гарч ирж ч магадгүй. Энэ яамны 1,2-р давхрын бүх хаалга ташраараа “муудсан” тухайд хөгжилтэй яриа дэгджээ. ДҮБААГ-ын харьяа гэх “Дипломат 95 “ цогцолбороос 60 байрыг яамныхан үнэгүй тараах нь гэх сургаар бүгд уралдан гарах гээд хаалгаар багтахгүй чихцэлдсэнээс хаалганууд нь салж унах шахсан гэнэ. Мөн байр авсан нь баярласандаа, аваагүй нь уурандаа хаалга савсаар яажийсан гэх юм. Өдгөө сайдын албан бичигт нэр нь гарсан Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Б.Батбаатар л гэхэд АСЕМ-ыг сурвалжилах мянган сэтгүүлчийг байрлуулах нэрээр түрээслэгчдийг нь хөөн гаргасан “Дип-95”-д энэ намрыг хүртэл хүчийг үзүүлэн ганцаараа шахуу амьдарч байсан. Харин байр авсан яамны дарга нар хэл амнаас болгоомжилон өөрсдөө оролгүй түрээслүүлж ашиг олж байгаа гэнэ. Бүгдээрээ шахуу 2-3 байртай тул шинээр авсан байраа бушуухан зарж чулуу болгоод чимээгүйхэн салах санаатай аж.
 
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших