Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгоход цагдаагийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор дүүргийн Засаг даргын Б/02 дугаар захирамж гаргуулан “Хэв журмын урамшуулалт эргүүл”-ийг 2014 оны 2 дугаар сарын 17-ноос эхлэн ажиллуулсан. Одоо хэв журмын урамшуулалт 60 эргүүл сарын 200,0 мянган төгрөгний урамшуулалтайгаар цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэн гудамж талбай, олон нийтийн эргүүлд ажиллаж байна.
Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор “Хэв журмын урамшилт эргүүл ажиллах журам”-ыг баталсантай холбогдуулан гудамж талбай, олон нийтийн газар, ахуйн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 30 иргэнтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
Иймд иргэд оршин суугчид та бүхэн гудамж талбай, олон нийтийн газар, ахуйн хүрээнд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж хөршийн хяналтыг сайжруулан, өрсдийн эд хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалж , цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана уу.
НИЙСЛЭЛЧҮҮДДЭЭ УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
СҮХБААТАР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТЭС
NUUTS.mn