Нууц мэдээллийн уурхай

Трампын ялалтын дараагаар хар, мексик иргэд халдлагад өртөж ижил хүйстнүүд зодуулж эхэлжээ

Нийтэлсэн: 2016-11-10 12:45:00

Америкийг ахин аугаа болгох Дональд Трамп сонгуульд ялсаны дараагаар хар, ази болон мексик иргэд ялгаварлан гадуурхагдаж мусульманчууд айдас хүйдэст автаж ижил хүйстнүүд зодуулан доромжлуулсан маш олон тохиолдол гарсаныг цахимд шуугиж байна.

-Би одоо яахаа ч мэдэхгүй байна. Энэ явдал Делаварт болсон. Хэвлэл цагдаагийнхан үүний учрыг олох хэрэгтэй. Шатахуун түгээгүүрийн газарт шатахуун аваад зогсож байтал ард машин ирж зогсон дөрвөн цагаан эр бууж ирлээ. Намайг сонсог гэсэн шиг Трамп ялсан хойно бидэнд энэ хар новшнуудтай хамт байх хэрэггүй болсон нь сайн хэрэг гэх зэргээр чанга ярилцсан. Нэг нь ойртож ирээд “хар арьстан айж байна уу, чамайг энд шууд алчих уу яах уу” гэлээ. Би ч сонсоогүй дүр үзүүллээ. “Чи дүлий юм уу хар новшоо” гэж байна. Хоёрдахь залуу нь буу барьж ирээд “Биднийг өчнөөн хүмүүс харж байгаад баярла, ийм гэрч нар байгаагүй бол би чамайг газар дээр чинь буудчих байлаа” гэсэн дээ..тэгэхэд нь би өөрийн эрхгүй уйлсан.. одоо маш их айж байна. Америк ийм орон болох юм уу...- 
 
-Трампын засаглалын эхний өдөр. Трампыг дэмжигчдийн хүүхдүүд миний хүүг ийм болтол нь зодчихож...Трамп та нарыг хөөхийг хүлээж чадахгүй нь гэсэн. Тэнэг мексик гэж доромжилсон байна. Багш нь хүртэл шалгалтаа өгч чадахгүй бол сургуулиас хасна гэж дарамталжээ. Цагдаад хэлэхэд сургуулийн дотоод хэрэг гээд тоосонгүй-
 
-Ийм явдал надад тохиолдсонд итгэж ч чадахгүй нь... би цэцэрлэгч, колумби хүн. Сонгууль болоод 24 цаг ч өнгөрөөгүй байхад зогсоол хайж байсан машинтай эмэгтэй “Трамп та нарыг тэртэй тэргүй хөөж гаргана виз ч өгөхгүй Америкд буцаж ирнэ гэж саналтгүй” гэж хашгирсан-
 
-Өглөө 7 цагт босоод гүйдгээрээ гүйлээ... ард гүйж байсан ахлах ангийнхан “Африк руугаа зайл” хэмээн хашгирлаа. Бүр хүүхдүүд шүү..намайг ямар гомдолтой бас хорсолтой байгааг та нар төсөөлж байна уу...-
 
-Манай найзын танилыг ижил хүйстэн гээд зодсон байна Трампын талынхан гэх хүмүүс,
 
 
Умард Каролинад ижил хүйстэн гэр бүлийн машины цонхонд энэ бичгийг наасан байна.
-Манай ерөнхийлөгч та нарын “гэрлэлтийг” хууль бус гэж зарлахыг тэсэн ядан хүлээж байна. Ижил хүйстэн гэр бүлүүд тамд шатаасай-
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших