
TMZ-д мэдээлснээр Лос-Анжелос хотын Хүүхдийн эрхийг хамгаалах алба алдарт жүжигчин Брэд Питтийн хүүхдүүдтэйгээ зэрлэг догшин харьцсан, дарамтанд байлгасан, зодож тарчлаасан гэх хэргийг шалгаад хангалттай нотлох баримт одоогүй тул хэргийг нь хэрэгсэхгүй болгосон гэнэ. Тус алба Анжелина Жолигийн аав нь 15 настай хүү Меддоксоо онгоцон дотор зодсон гэх мэдээллээр хэрэг үүсгээд байсан. Мөрдлөг нийтдээ найман долоо хоног үргэлжилсэн байна. Гэхдээ энэ нь шүүхийн шийдвэрт төдийлөн нөлөөлж чадсангүй. Хотын шүүхийн шийдвэрээр зургаан хүүхэд нь эх Анжелина Жолигийн асрамжинд байхаар болсон. Харин эцэг Брэд нь зөвхөн баяр ёслол болон эх нь зөвшөөрсөн үед л хүүхдүүдтэйгээ уулзалдаж байх л эрхтэй болжээ. Хүүхдүүдээ асрах тал дээр экс эхнэртэйгээ адил хэмжээний эрх шаардаж байсан Брэдийг ялсандаа Жоли баяртай байгаа гэнэ.
-Шүүхийн шийдвэрт тэр сэтгэл хангалуун байгаа. Тэрээр хууль зүйн хүрээнд хүүхдүүдээ Брэдээс хамгаалах эхний арга хэмжээнүүдийг авсан гэж үзэж байна-
NUUTS.mn