Нууц мэдээллийн уурхай

МҮОНРТ-ийн ахлах редактор сэтгүүлчээ өрөөнөөс заамдан чирж гаргажээ

Нийтэлсэн: 2016-11-10 06:08:10

Өндөр ёс зүйн үлгэр дууриалал болж байх учиртай  МҮОНРТ нь бие биенийхээ улыг шагайлцаж явдаг, атаа жөтөө хэрүүл маргаанаар дүүрсэн төрийн жижигхэн байгууллага ши болжээ. Энд зорилго зорилтынхаа төлөө хамтран ажиллах, асуудлаа эрүүл тайван аргаар шийдэх өнөхцөл боломж нэгэнт алга бол харин хуйвалдаан хүч нударгаар шийддэг болжээ. МҮОНРТ-ийн дэргэд mnb.mn гэж сайт ажилладаг. Тус сайтын ахлах редактор Э.Б нь найман жил ажилласан сэтгүүлчийг редакцийн өрөөнөөс заамдан чирч гаргажээ. Болсон явдлын тухай хохирогч нь “...Уг сайтын хамт олон сүүлийн нэг жилийн хугацаанд миний хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, иргэдийн мэдээлэл авах эрхийг зөрчиж, МҮОНРТ-ийн сайтыг хувийн өмч мэтээр аашилж, гадны нийтлэгчдийг уг сайтад нийтлэлээ чөлөөтэй тавих боломж бүрдүүлсэн атлаа надад цензур тавьж эхэлсэн. Тэр ч байтугай сайтын хамт олон найз нөхдөөрөө нийлэн бүлэглэж сэтгэл санааны дарамт учруулах нь хэрээс хэтэрсэн. Энэ байдал даамжирч ахлах редактор Э.Б нь намайг хэл амаар доромжилж, чамайг алмаар байна гэж заналхийлж, ажлын өрөөнөөс заамдан чирч, миний бие халдсан болно. Ямар шалтгааны улмаас сэтгүүлчийг ажлын байран дээр айлган сүрдүүлж, заналхийлсэн талаар шалгуулах хүсэлтэй байгаагаа МҮОНРТ-ын харуулын албаны даргад   хэлэхэд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хандах хэрэгтэй гэж зөвлөсөн. Гэтэл намайг олон нийтийн газар танхайрсан хэмээн 5000 төгрөгөөр торгоод мэдээллийг тамгын газарт хүргүүлсэн. Хэн буруутайг эцэслэн тогтоогоогүй байхад Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ёс зүйн хороо нь намайг байлцуулалгүй хуралдаж “Ажлын байранд танхайрсан” гэх дүгнэлт гаргасан. Намайг заамдаж чирсэн ахлах редактор өөрийгөө хамгаалахын тулд миний эсрэг өргөдөл бичиж өгөөд сайтад хамт ажилладаг хүмүүсээр гарын үсэг зуруулаад ёс зүйн хороонд өгсөн байсан. Эдгээрийг үндэслэж МҮОНРТ-ийн  Ерөнхий захирал тушаал гаргаж ажлаас халсан...Үнэн хэрэгтээ ажлын байранд айлган сүрдүүлж, заналхийлсэн Э.Б-г буруутай болохыг Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны Хамгаалалтын 2-р газрын объект хамгаалах 5-р хэсэг тогтоож торгосон. Тэрээр намайг заамдаж чирсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн” гэжээ. Уг нь гээндээ ч бий гооньдоо ч бий гэдэг шиг юм болжээ. Гэсэн ч сэтгүүлчийг халаад ахлах редакторд сануулах арга хэмжээ аваад л өнгөрчээ. Халагдсан сэтгүүлч нь 2008 онд сурвалжлагчаар ажилд орж, улмаар редактор, тоймч болж дэвшиж ажиллаж байжээ. Харин  mnb.mn сайтад сүүлийн нэг жилийн дотор тодорхой нэг сониноос хамт олноороо ирсэн баг ажиллаж байгаа гэнэ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших