Нууц мэдээллийн уурхай

ЗОРИУЛАЛТЫН БУС БАЙРАНД ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БАЙЖЭЭ

Нийтэлсэн: 2016-11-10 04:20:37

Иргэний ирүүлсэн гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах иргэн “А”-ийн эмнэлгийн үйл ажиллагаанд өчигдөр шалгалт хийжээ. Шалгалтаар иргэн А нь эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй, мөн эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр айлын гэр түрээслэн зориулалтын бус байранд уламжлалтын ортой эмнэлгийн үйл ажиллагааг явуулж байсан нь тогтоогдсон байна. Иргэн А нь БНХАУ-аас хувиараа эм тариа авч ирж, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангахгүй нөхцөлд эмчилгээ үйлчилгээ явуулж байжээ.
 
 
Тус эмнэлэгт анагаах ухааны суурь боловсрол эзэмшээгүй, сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй иргэн В.А нь бариа заслын сувилагчаар ажиллаж байсан аж. Түүнчлэн эмнэлгийн эмч, сувилагч ажлын хувцас бүрэн өмсөөгүй, эмнэлгийн хог хаягдлыг ангилан ялгаж, төрөлжүүлэн цуглуулаагүй, хог хаягдлаа хаана устгадаг эсэх нь тодорхойгүй, эмчилгээ үйлчилгээнд хэрэглэж байгаа багаж хэрэгслийг заавар журмын дагуу цэвэрлэн халдваргүйжүүлдэггүй, ариутгасан материалгүй, эмнэлгийн гал тогоогүй, мэргэжлийн тогоочгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Иймд илэрсэн зөрчлүүдийг үндэслэн иргэн А-ийн эмнэлгийн үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зогсоож, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцохоор ажиллаж байна гэж Эрүүл мэнд боловсрол соёлын хяналтын хэлтсээс мэдээллээ.
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших