Нууц мэдээллийн уурхай

Намаараа талцан муудалцаад хадам аав ээжээ хутгалж хөнөөжээ

Нийтэлсэн: 2016-11-10 01:45:37

Орон нутгийн сонгууль болсон өнгөрөгч аравдугаар сарын 19-нд  Завхан аймгийн Яруу суманд онц ноцтой хүн амины хэрэг гарчээ. Тус сумын Жаргалант багийн нутагт намаржиж байсан айлын хүргэн Б гэгч сонгуулийн өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ хадам аав, ээжийгээ хутгалж хөнөөжээ. Хэрэг үйлдсэнийхээ дараа Б нь ойролцоох уул руу гарч амиа хорлохыг завдан өөрийгөө буудаж гэмтээсэн байна. Уг хэргийг Завхан аймгийн цагдаагийн газарт шалгаж, мөрдөн байцаалтын явцад хадам аав ээжийгээ хөнөөсөн Б гэгч нас баржээ. Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа ч уг хэргийн сэжигтэн нас барсан учир хавтаст хэргийг хааж болзошгүй байгаа талаар эх сурвалж мэдээллэв. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээллэж буйгаар, гурван хүний амь насыг авч одсон энэхүү аймшигт хэргийн гол шалтгаан нь орон нутгийн сонгууль байсан гэх. Учир нь Б гэгч нь хэрэг гардаг өдөр улс төрийн намын нэр бүхий нэр дэвшигчийн тараасан архийг уучихаад гэртээ харьжээ. Улмаар хадам аав, ээжтэйгээ намаараа талцан муудалцсаны эцэст сэжигтэн Б нь 60 гаруй насны хадам эцэг эхээ зэрлэгээр хөнөөжээ. Нутгийн иргэдийн ярьж буйгаар, сэжигтэн Б нь Яруу сумын уугуул, төлөв томоотой малчин нэгэн байсан. 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших