Энэ сарын 20-нд шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп тангарагаа өргөж албан үүргээ хүлээж авна. Үүний өмнөхөн өдгөө БНН-ныхан олонхи болсон Конгрессийн хоёр танхим хуралдаанаа эхэлнэ.
Сонгуулийн өмнөх зулгуйдалтууд...
Сүүлийн нэг жилд Трамп Путинд хэдэнтээ тал зассан.
-Путин Оросдоо жинхэнэ баатар болсон, нэр хүнд түүхэнд байгаагүй өндөрт хүрсэн. Тэгвэл Обамогийн нэр хүнд эсрэгээрээ шалдаа буутлаа унасан. Харамсалтай-
Харин Путин Трампыг “хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч” гэж магтсан удаатай. Трамп Оростой тогтоосон харилцааг одооныхоос муутгаж болохгүй гэж олонтоо мэдэгдсэн. Тэрээр өдгөө муудсан харилцааг сайжруулах бөгөөд харин харин хаашаа ямар чиглэлээр яаж сайжруулах нь тодорхойгүй байна. Улстөр судлаачид Путин Трамп хоёрын ижил төстэй шинжийг цохон тэмдэглэдэг. Хоюулаа өөрийгөө товойлгох дуртай, улстөрийн хошигнол гэхээсээ марзагнаанд дуртай, популист хандлагатай. Хоуюлангийх нь улстөрийн хөтөлбөрийн гол зорилго нь улс орондоо урдын аугаа хүчирхэг байдлыг л буцаан авчирах явдал. Тэд улстөр гаднаас орж ирсэн. Нэг нь ч хотын дарга, парламентийн гишүүн, салбарын сайд хийж үзээгүй. Өөрөөр хэлбэл улс орныг удирдах хүний явж туулдаг замаар яваагүй. Путин тусгай албадын дэмжлэгтэйгээр төрийн эрхэнд гарсан. Тэрээр урьдын хаант Орос, Сталины Зөвлөлтийн аугаа хүчирхэгийн үзэл санаагаар улс орноо удирддаг. Харин Трамп Америкийн бизнесийн хүрээнээс гаралтай. Түүнд хувьдаа байуих хөрөнгжих амжилтанд хүрэх гэсэн ганцхан зорилгоор л ажиллаж ирсэн. Ажлын арга хэлбэр, хандалга нь өрсөлдөөнд хэрхэн ялах тэсэж үлдэх, өрсөлдөгчидөө унагах гэсэн бизнесийн шинжтэй.
Америкийн сонгуульд Путины тусгай албад оролцсон..
Санал тооллогоор Рамп ялах нь тодорхой болмогц Оросд сууж байсан Америкийн элчин сайд асан Майкл Макфол нь ийн жиргэсэн.
-Путин манай сонгуульд хөндлөнгөөс оролцоод бүр зорилгоо биелүүллээ. Мундаг байна-
Хэдийгээр Трамп Оросд талтай ч Конгресс дахь БНН-ынхан Путины дэглэмийг эсэргүүцдэг. Оросын эсрэг чиглэсэн Украйныг дэмжих хөтөлбөр, Магнитцкийн хууль зэргийг батлахад бүгд найрамдахчууд идэвхитэй дэмжсэн.
Трамт Путин : Ираны эсрэг
Сонгуулийн өмнө Трамп Обамагийн Ираны цөмийн хөтөлбөрийн талаар баримталж байгаа бодлогийг эрс шүүмжлээд засгийн эрхэнд гарвал шууд өөрчилнө гэсэн. Одоо тэрээр Иранд тавьсан хоригийг улам чангатгаж хатуу гараар үзэх нь тодорхой. Ираныг хорионд оруулснаар тэрээр дэлхийн нефтийн зах зээлд орж чадахаа болж үүнээс үүдэн нефтийн үнэ өсөх магадлалтай. Үүнийг л Путин хүлээж байгаа. Тэрээр Трампын гараар өөртөө ашигтай зүйл хийлгэхээр төлөвлөсөн. Хэдийгээр нефтийн үнэ олигтой өсөхгүй байж болох ч одоогийн тогтмол унах хандлага нь үгүй болно. Эхний удаад энэ л Путинд болоо гэнэ.
Трамт Путин : Хятадын эсрэг...
Обамагийн хийсэн нэг гол ажил нь Ази-Номхон далайн орнуудын Эдийн засгийн хамгийн ажиллагааны бүтцийг байгуулсан явдал байлаа. Үүндээ Орос Хятадыг оруулаагүй. Харин Трамп Дэлхийн худалдааны байгууллагийн хатуу дүрэм журамд захирагдахыг хүсэхгүй байгаагийн дээр дээрхи Обамагийн ажлыг Америкд огт хэрэгггүй эд гэж мэдэгдсэн. Харин Хятадтай хийх худалдаагаа чангатгана гэдгээ сонгуулийн өмнө ил тод зарласан. Амласан ёсоороо Хятадын бараанд 45 хувийн татвар тогтооно. Үүний улмаас хоёр улсын харилцаа эрс хүйтрэх нь мэдээж бөгөөд энэ нь Оросд ашигтай тусна. Америкийн Москватай хийж байгаад зогсоосон бүхий л эдийн засгийн гэрээ хэлэлцээрүүд амь орно гэсэн үг.
Трамп : Крым
Трамп ялсанаар одоогийн байдлаар хамгийн том хохирогч нь Украйн боллоо. Өнгөрсөн 6-р сард Трамп Крым Орос булаан эзэлсэн гэж үздэггүй хэмээн мэдэгдсэн.
-Крымын ард түмэн Оростой нэгдэхийг хүсэж байна. Үүнийг асуудлыг шийдэхдээ заавал харгалзаж үзэх хэрэгтэй-
Ийнхүү Трамп Крымыг Путинд тавьж өгөөд Украйнаас холдоно. Энэ нь Обамагийн үед үзүүлж байсан тусламж дэмжлэг нь бүрэн зогсож хөөрхий Киев сульдан доройтож байгаа Европын холбоо, Герман хоёрыг л царайчилж суух болно. 9-р сард Конгресс Украйныг дэмжих хуулийн төслийг ахин нэг жилээр сунгасан. Харин ирэх жилийн өдийд тэр хууль хогийн саванд хаягдана хэмээн Путин хүлээж суугаа.
Трамп : НАТО
Трампын нэг уриа нь «America first» юм. Үүнийхээ дагуу америкчууддаа зарцуулах учиртай асар их хөрөнгийг гадагшаа дэмий зүйлд цацдагийг зогсооно гэж мэдэгдсэн. Энэ тоонд НАТО ордог. Энэхүү өвгөрч хөгширсөн байгууллагад Америкийн ашиг сонирхол зарцуулж байгаа мөнгөнөөс нь хамаагүй бага байдаг гэж Трамп шүүмжилсэн. Гадаад бодлогийн зорилт нь Исламын улсыг устгах явдал тэргүүн зэрэгт тавигдана. Харин НАТО-г өргөжүүлэх нэрээр өөрийнхөө армийг ч тэжээж чаддаггүй жижиг улсуудаар ачаагаа нэмэх нь буруу гэжээ. Трампаас хэрвээ Орос Балтийн жижиг улсууд руу дайрвал Америк хамгаалах уу гэж асуухад “тэдгээр улсууд НАТО-гийн гишүүний үүргээ хэрхэн биелүүлж ирсэнээс нь шалтгаална” гэсэн. Гэтэл гишүүнийхээ ч татварыг төлдөггүй орнууд зөндөө бий. Трамп Америкийг НАТО-гоос гаргахгүй ч санхүүжилтээ эрс багасгана. Энэ нь Путины айгаад байгаа одоогийн өргөжин тэлэх, шинэ улсуудыг гишүүнээр элсүүлэх явдал зогсоно гэсэн үг юм.
Трамп : Исламын улс
Тэрээр Путин, Башар Асад хоёр л Исламын улсай тэмцэж байна гэж мэдэгдэж байсан. Трамп засгийн эрхэнд гарсанаар Обамагийн хэрэгжүүлж ирсэн Сирийн засгийн газартай дайсагналцдаг явдал зогсоно. Мөн Сирид өөрийн дураар байлдааны ажиллагаа явуулах боломжийг Путинд өгнө.
NUUTS.mn