Нууц мэдээллийн уурхай

Гарыг нь скочдоод хутгалуулсан шарх дээр нь тамхины цогоор дарж тамлажээ

Нийтэлсэн: 2016-11-09 02:29:14

 

Монголын залуус улам бүр зэрлэг харгис болу байгаа сүүлийн үед гарах болсон сэтгэл сэрдхийлгэс хэргүүдээс харагддаг. Эр эмийн хардалтаас үүдсэн хэрэг бүр ч аймшигтай арга хэлбэрээр үйлдэгдэх болжээ. Хэрэгт холбогдох үедээ “Ажнай  Трейд” компанид цахилгаанчин мужаанаар ажиллаж байсан Б.Б нь 2016 оны 5-р сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 3-р хороо, 1...-р байрны 1... тоотод оршин суух Н.О-г хардсаны улмаас зодож гэмтэл учруулсан, 6-р сарын 8-ны шөнө 01 цагийн орчимд гэрт  нь цонхоор орж Н.О, О.О нарыг хутгаар зүсч, скочоор гарыг нь скочоор хүлэн зодож цохих, гарыг нь мушгих, зэргээр хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэгтээ зургаан жилийн хорих ял авчээ. Хэрэгтэн нь хохирогч бүсгүйтэй дотно харьцаатай байжээ. Болсон явдлын тухай Н.О нь  “...гэр маань их бүгчим байсан тул том өрөөний цонхоо онгойлгосан...хамт найз О байсан юм. Өмнө нь  Б намайг зодсон тул хүнээр хүргүүлдэг байсан. Цонхны тэндээс чимээ гаргаад хөшиг хөдөлж  Б том өрөөний цонхоор ороод ирсэн. Хөлөндөө хутга хийдэг гэртэй байсан, гартаа хутга барьчихсан чичээд бид хоёр луу дайрсан, “Энэ хэн бэ,юун хүн бэ ?” гээд надаас асуугаад байсан, О “хутгаа буулгачихаа, эвээр ярилцъя” гэж зөндөө гуйсан, хутгаа савчиж байгаад О гарыг зүсчихсэн... би тусламж дуудахаар хаалга руу гүйсэн ч баргдсан, Б хаалга түгжээд түлхүүрийг нь авсан... хайруулын таваг аваад над руу шидэхэд  миний зүүн талын шанаа оногдсон, О-ын гарнаас маш их цус гарч “түргэн дуудаад өгөөч” гэсэн, О-ын утсыг булааж аваад хан ру шидсэн. “Та хоёр миний амьдралаар ингэж тоглохгүй шүү” гээд намайг том өрөөнд, О-г жижиг өрөөнд оруулаад зодож эхэлсэн...скочоор О-ын хоёр гарыг алдалж паартай хамт скочдсон, хөлийг нь нийлүүлж скочдсон, бид хоёрыг ямар харилцаатай юм бэ гэж асууж нилээн зовоосон, “Би угаасаа шийдсэн хүн энд ирэхдээ шийдсэн байсан, угаасаа жилээ нэмүүлнэ ээ гэсэн” гэжээ. Харин скочдуулаад тамлуулсан залуу “...бид хоёр юм яриад пиво уугаад сууж байтал шөнийн 00 цаг 30 минутын орчим гэнэт цонхоор хүн ороод ирсэн...нэрийг нь Батнасан гэсэн. Шууд хутга гаргаж ирээд над руу дайраад д зүүн гарын алганы гадна хэсэгт зүссэн. 103-луу залгах гэсэн чинь утас булааж аваад хана руу шидсэн. О-г том өрөөнд оруулсан, ёооё гээд хашгираад байсан. Биднийг сөхөр гээд жаахан хөдлөхөд шууд зодоод байсан...ойролцоогоор цаг гаруй сөхрүүлж зодсон. Түүний тулгасны дагуу би скочоор баруун гараа эхлээд паартай холбож скочдсон...зүүн гарыг тэр нөгөө булангийн пааранд скочдоод  дандаа нүүр эрүү рүү цохиж зодсон. О-г мөн скочдсон. Би  зүүн гарын цус боогдоод гар чинэрээд мэдээгүй болоод байна, ядаж жаахан суллачихаач гэсэнд  чамайг 72 цаг цусыг чинь юүлж ална. чамд цус ямар хэрэгтэй юм бэ гэж хэлээд тамхи асааж татаад цогоо хутгалсан шархан дээр унтраагаад байсан. Тэгснээ гэнэт уурлаад чамайг ерөөсөө алчихъя гээд толгой, нүүр битүү скочидсон. Би амьсгаа давхцаад амь тэмцээд толгойгоороо тийчилж байгаад амьсгаа авах завсар гаргаад амьсгаа авсан...цаад өрөө рүүгээ орж О-г бас орилуулаад байсан. над руу орж ирэх болгонд нь ингэж болохгүй ээ хөгшөөн гээд аль болох аргадах байдлаар гуйхад чи муу дуугүй бай, чамаар амьдралаа заалгахгүй гээд л зодоод хутгаараа духны дээд хэсэгт үзүүрээр нь хатгаад зураад байсан. Би ер нь шоронд орсон ч гэсэн та хоёр луу хүн явуулж хоолойг чинь хэрчүүлнэ, шоронгоос гарч ирээд олж уулзана гэсэн...үүр цайгаад гадаа гэгээ орсон. Би намайг тавичихаач ээ , цагдаа шүүх гэж явахгүй ээ гэж нэлээд гуйсан чинь скочнуудаа хутгаараа зүсч тавиулаад одоо зайл хэрвээ цагдаа дуудаж ирэх юм бол О-г ална чи дахиж харахгүй шүү гэсэн. Би гараад шууд цагдаа руу өөрөө очиж хүн барьцаалчихлаа гээд дагуулж ирсэн..Тэр залуу цонхоор орж ирэхдээ баруун хөлийнхөө шилбэнд хутганы хуй уячихсан байсан. Хутга нь мөнгөлөг өнгөтэй, 30 орчим см-ын урттай байсан. Мөн гэрт байсан том хутгыг авч дайрсан. ...гэрт орж ирснээс хойш хоёр гартаа хутгатай байсан...” гэжээ.
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших