Мусульман дүрвэгч шүүхийн танхимд шүүгчийг зоджээ
Нийтэлсэн: 2016-11-08 11:54:04
Лалын орнуудаас ирсэн дүрвэгсэд хүний эрх их ярьдагийг нь ашиглаад хөөрхий европчуудын хүзүүн дээр нь гараад суучихжээ. Германы Junge Freiheit-д сонинд мэдээлснээр Ессен хотод Африкийн Эритреи улсаас ирсэн 24 нстай дүрвэгч шүүх хуралдааны үеэр шүүгчийг ширээн дээр байсан бичиг хэргийг саваар зодож хүнд гэмтэл учруулжээ. Хөөрхий шүүгч шууд эмнэлэгт хэвтсэн бол шүүгчийг зодсон лал залууг одоо л эх оронд нь албадан буцаахаар болжээ. Тэрээр өнгөрсөн онд Германд ирсэнээсээ хойш хоёр ч удаа хэрэгт холбогдсон гэнэ. Шинэ жилээр дүрвэгсэдийн дэгдээсэн үймээнд оролцож танхайрсан хэргээр зургаан сар баривчлагджээ. Суллагдасан даруйдаа хотын захиргаанаас өгсөн байрыг галдан шатаагаад “Германыг газрын хөрснөөс арчаад өгье” хэмээн орилж гудамжаар явсан иргэд рүү халдсан аж. Энэ хэргийг нь шүүсэн шүүгчийг огтхон ч айж эмээлгүй шүүх танхимд зодож хүнд гэмтээсэн байна.
NUUTS.mn
