Хөвгүүдийг пиццагаар хуурч орондоо оруулдаг хоёр ахимаг эмэгтэйг баривчилжээ
News Fix-д мэдээлснээр 14-17 настай хөвгүүдийг пиццагаар дайлах нэрээр гэртээ уриад дараа нь согтоож аваад өвөртөө оруулдаг 40-45 настай хоёр эмэгтэйг Пенсельвани мужийн Питтсбург хотод баривчилжээ. 40 настай Тоня Смисс, 45 настай Мелисса Универ нар нь энэ тал дээр гар нийлэн ажилладаг хамтрагчид гэнэ. Цагдаад баригдахаасаа өмнө хамгийн сүүлийн хохирогч болох 15 настай хүүг гарын пиццагаараа дайлах нэрээр орой уулзахаар болзжээ. Хохирогчийн мэдүүлснээр тэр сайхан сэтгэлтэй “аниа” нартай санаандгүй танилцсанд гарынхаа тусгай жороор хийсэн пиццаг нь амталж үзэхийг уриад Мелиссагийн гэрийн хаягийг өгчээ. Өгсөн хаягаар нь орой очиход аниа нараас гадна Мелиссагийн хоёр хүүхэд нь байсан гэнэ. Аниа нар ч амласан ёсоороо тун амттай гэрийн пиццагаар дайлсан байна. Харин пицца дуусахын хамт шар айраг дарс гарч ирэн энэ хооронд нь Мелисса хоёр хүүхдүүдээ унтуулахаар босжээ. Энэ хооронд Тоня нэлээд нэлээд шахсаар халамцуулсан хүүг унтлагын өрөөнд оруулж сурмагаар хувцсыг нь тайлж байхад нөгөө аниа нь орж ирэн нэгдсэн байна. Харин гэнэтхэн ухаан орсон хүү яаж ийгээд гарч зугтаажээ. Гэртээ оройтож бас халамцуу ирсэн түүнээс эцэг эх нь шалгаасаар байгаад болсон явдлыг яриулаад шууд цагдаад ханджээ. Аниа нарт насанд хүрээгүй хүнийг уруу татсан, бэлгийн хүчирхийлэлд оруулах гэсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мөрдөн байцаалтын явцад хоёр эгч гарын пиццагаар дайлах нэрээр нэлээд хэдэн хөвгүүнийг чангаасан нь тогтоогджээ. Хэрэг нь нэгэнт илэрсэн тул аниа нар “нас ахих үеэд хүчтэй илэрдэг сэтгэлзүйн болон бэлгийн дур хүсэлдээ бууж өгсөнөөс ийм үйлдэл хийсэн” гэж мэдүүлсэн гэнэ.
NUUTS.mn