Нууц мэдээллийн уурхай

“Авто тээврийн үндэсний төв” эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр машиныг нь 2-хон өдрийн дотор 6 хүнд дамжуулан шилжүүлжээ

Нийтэлсэн: 2016-11-08 02:33:55

Энэ төвийнхөн хоёрхон өдрийн дотор нэг машиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр зургаан хүний хооронд арваад удаа шилжүүлсэн байжээ. Улсын хэмжээнд автомашины эзэмшигчийн шилжилт хөдөлгөөнийг хариуцан хийдэг энэ газарт ажлын сахилга хариуцлага бүрмөсөн алдагдаж танил талтай нэг нь хүссэн бүртгэлээ дураараа хийгэдэг болсон байна. дээр нь маш их хүнд сурталтай иргэдэд мэдээлэл гаргаж өгдөггүй, дардаг, хууль бус үйлдлээ нуудагаас хохирсон иргэд нэмж он дамжуулан цаг хугацаа маш их алддаг байна. Энэ бүхнийг баталсан нэг хэрэг бүтэн хоёр жилийн дараа саяхан л шийдвэрлэгдлээ. Иргэн  Т.С  нь Д.Эрдэнэбилэгээс худалдах худалдан авах гэрээгээр 5 сая төгрөгөөр автомашин худалдан авч гэрчилгээг шилжүүлэн авсан. Гэтэл машин нь гэмтэлтай байсан тул хуучин эзэнд засуулахаар буцаан өгөөд л унаагаа бүтэн хоёр жил ор сураггүй алджээ. Хариуцдаг байгууллагийн хувьд Авто тээврийн үндэсний төвөөс лавлагаа гаргуулахад Т.С-ийн нэр дээрээс хэд хэдэн удаагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл шилжсэн нь тогтоогддсжээ. Гэтэл тэрээр хэнд ч шилжүүлээгүй тийм хэлцэл гэрээ хийгээгүй байна. Ингээд л машиныхаа эрэлд хатжээ. Тус төвийнхөн хууль бус үйлдлээ хаацайлан энэ бүх хугацаанд нэхсэн баримтуудыг нь гаргаж өгөхгүй тун их чирэгдүүлсэн гэнэ. Хохирогчийн үзэж байгаагаар хувийн хэргийг устгаад  тодорхой хүмүүсийн ашиг сонирхолын хувьд бүрдэл материал дутуу материалыг үндэслэж шилжилт хөдөлгөөн хийсэн гэжээ. Төвийнхний хийсэн шилжилт хөдөлгөөнүүд үнэхээр “гайхалтай” бас ”аугаа”.  Хуулийн байгууллагийн шаардлагаар арга буюу гаргаж өгсөн лавлагаагаар нь хохирогчийн худалдаж авсан “Опел вита” маркийн 8...-2.. УБӨ улсын дугаартай автомашины хувийн хэрэгт 2013 оны 4-р д сарын 29-ний өдөр уг тээврийн хэрэгслийг  О.Болдоогоос Э.Уянгад худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр, мөн  өдөр Э.Уянгаас С.Шинэбаярт /биеэр ирж шилжүүлсэн гэх/ шилжүүлжээ.  2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр С.Шинэбаяраас Э.Манчирд Худалдах худалдан авах гэрээгээр тус тус шилжжээ. Маргааш нь буюу 4-р сарын 30-ны өдөр Т.Сарнайцэцэгээс С.Шинэбаярт, мөн өдөрт С.Шинэбаяраас Т.Сарнайцэцэгт, Т.Сарнайцэцэгээс С.Шинэбаярт тус бүр гурван удаа шилжсэн байна. Үүний дараа 7-р сарын 22-ны өдөр Э.Манчираас Э.Мандахад бэлэглэлийн гэрээгээр бас дахин шилжжээ. Ийнхүү хэн авсан нь тогтоогдохгүй бөөн маргаан болж хохирогч хоёр жил араас нь хөөцөлдөж цаг хугацаа, санхүүгийн давхар давхар хохирол хүлээжээ. Уулзсан хүн болгон нь би эзэмшигч биш гэдэг гэнэ. Гэтэл бүртгэл хяналтын төрийн үйлчилгээг хариуцаж байгаа Авто тээврийн үндэсний төв нь Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, дугаар олгох журмын 1.5-д зааснаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн доторхи бүртгэл, шилжилт, хөдөлгөөнийг тухайн аймаг, дүүргийн, харин тэдгээрийн хоорондох шилжилт хөдөлгөөнийг шилжин ирж буй аймаг, дүүргийн бүртгэлийн ажилтан бүртгэж тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техник ашиглалтын дэвтэрт тэмдэглэн мэдээллийн санд оруулна.”, 3.3-т “Автотээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг дор дурдсан бичиг, баримтыг үндэслэн бүртгэнэ: Иргэн болон хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх бол шилжүүлсэн болон шилжүүлж авсан иргэн, хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлснийг нотлох бусад баримт, шилжүүлэн авч байгаа өмчлөгчийн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; автотээврийн хэрэгслийн гэрчилгээ; тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэр; автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт, гэрчилгээ; улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт; жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримтын бүрдэл хангагдсан тохиолдолд шилжилт хөдөлгөөний бүртгэл хийж, дурдсан материалыг өөрийн архивд хадгалах үүрэгтэй гэснийг биелүүлээгүй байна.

 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших