
Огайо мужийн Локбоурни хотын иргэн Эдвин Собонни гэдэг эр хар тамхинаас хамааралтай болсон эхнэрт нь геройн зардаг наймаачинг отож байгаад ирэхэд нь бэйсболын цохиураар хэмх балбаад цагдаад баригджээ. Хар тамхины наймаачин олон хугарал гэмтэл бүхий хүнд бэртэл авсан байна. Хэдийгээр хүнийг зэрлэгээр зодсон хүнд гэмт хэрэг үйлдсэн ч Эдвинийг хамгаалж өмгөөлөгчид олноороо гарч иржээ. Энэ хэргийг хариуцаж авсан шүүгч Чарьз Шнайдер 12 жил шүүхэд ажиллахдаа олон нийтийн зүгээс ийм их дэмжлэг хамгаалалттай нэг ч хэрэгтэнг үзээгүй хэмээн мэдэгджээ. Одоогоор түүнд Эдвинийг хамгаалсан 46 захидал ирээд байна. Цахим шууданд нь 400 гаруй емайл ирсэн гэнэ. Хуулийн дагуу хохирогчийн гэмтлийн зэргээс хамааран найман жил хүртэл хорих ял өгөх аж. Гэрч нарын мэдүүлснээр Эдвин нь дөрвөн хүүхдийнх нь эх болох эхнэрээ хар тамхинаас салгах гэж их зүтгэсэн аж. Эхнэрт хар тамхи нийлүүлдэг наймаачинд олонтоо сануулж эхнэрээс нь гэрээс нь хол байхыг анхааруулж бүр сүрдүүлж байжээ. Гэсэн ч наймаачин нийлүүлсээр зээлээр өгсөөр байсан гэнэ. Зээлээ төлөхийн тулд эхнэр нь гэр орныхоо эд зүйлийг нууцаар зардаг болжээ. Эцэст нь тэвчээр алдсан эр увайгүй наймаачинг ээлжит удаагаа ирэхэд нь отож байгаад бейсболын цохиураар хэмх балбажээ. Тэрээр “Би хүнд гэмт хэрэг өдүүлснээ мэдэж байна. Гэхдээ гэр бүлээ л хамгаалах гэсэн юм” гэжээ. Шүүгч түүнд хоёр жилийн хорих ял оноосон байна.
NUUTS.mn