Нууц мэдээллийн уурхай

50 сая нэхсэн С.Амарсайхан, 150 сая нэхсэн А.Мөнхбат хоёр хайнцжээ

Нийтэлсэн: 2016-11-07 05:17:24

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө нэлээд том шоуг МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат хар цагаан жагсаалт гэдгээрээ хийсэн. Сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнөхөн тэрээр 2016 оны сонгуульд сонгож болохгүй улс төрчдийн хар жагсаалтыг гаргасан. Мөн сонгох нь зүйтэй хэмээх цагаан жагсаалтыг ч гаргасан. Энэ үеэр “Оюуны ундраа” группийн ерөнхийлөгч, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан “50 саяыг өгвөл цагаан жагсаалтанд оруулна гэж ирсэн. Өгөхгүй гэсэн. Хариу нь хар жагсаалт гэнэ” хэмээн жиргэсэн.
 
 
Хариуд нь А.Мөнхбат "гүтгэлэг" гэхээс өөр үг хэлээгүй. Гэсэн ч хоёр тал тулалдаад эхэлсэн байжээ. Монголын залуучуудын холбооны www.myf.mn вэб сайт, Чингэлтэй болон Налайх дүүргийн хар ба цагаан жагсаалт тараах материалаар дамжуулан “...хулгайч, оффшорчин, татвараас зугтагч, лицензчин, тендерчин, кноп үнэлэгч, түгжилүүд, тэдний үр хүүхдийн төрд бүү оруул сэрэмжил” гэсэн уриа бүхий мэдээнд  НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханш оруулсан гэнэ. Тэрээр энэ хэргээр шүүхэд хандаж 50 сая төгрөг нэхсэн бол А.Мөнхбат хариуд нь твиттерд жиргэсэн жиргээгээр нь МЗХ-ны ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэмээн 150 сая төгрөг нэхэн сөрөг нэхэмжлэл гаргажээ. Саяхан шүүх тэдний заргыг шүүж шүүхийн шийдвэрээр хоёр тал бараг ханцжээ. Шүүх  С.Амарсайханы нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Монголын залуучуудын холбооны www.myf.mn вэб сайт, Чингэлтэй болон Налайх дүүргийн хар ба цагаан жагсаалт тараах материалаар дамжуулан “...хулгайч, оффшорчин, татвараас зугтагч, лицензчин, тендерчин, кноп үнэлэгч, түгжилүүд, тэдний үр хүүхдийн төрд бүү оруул сэрэмжил” гэсэн уриа бүхий мэдээг тараасан хэлбэр, арга хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч МЗХ-д даалгаж эдийн бус хохиролд 50 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Мөн С.Амарсайханд Монголын Залуучуудын холбоо ТББ-ын ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, арга хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж түүнээс 150 сая гаргуулах А.Мөнхбатын нэхэмжлэлийн шаардлагыг хангасангүй. Гэхдээ их мөнгө нэхсэнээрээ эрхэм ерөнхийлөгч илүү алдагдал хүлээжээ. Шүүх С.Амарсайханы төлсөн тэмдэгтийн хураамжийн 478.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МЗХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 978.150  төгрөг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид 70.200 төгрөг олгож, 907.950 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийджээ. Мөн С.Амарсайханаас 70.200 төгрөг гаргуулж хариуцагч МЗХ-д өгөхөөр болжээ.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших