Нууц мэдээллийн уурхай

О.МӨНГӨНШАГАЙ: СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ШУУД ЗӨРЧСӨН НЬ ИЛЭРВЭЛ ДАХИН СОНГУУЛЬ БОЛОХООС ӨӨР АРГАГҮЙ

Нийтэлсэн: 2016-11-07 04:55:48

 

 
Сүхбаатар дүүргийн намын хорооны дэд дарга О.Мөнгөншагайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Энэ сарын 3-ны өдөр АН-ын нэр бүхий удирдлагууд  СБД-ийн 7-р тойрогт  санал хураах  хайрцагнаас 300 гаруй саналын хуудас илүү гарсан тухай  мэдээлэл хийсэн.   Энэ талаар  СБД-ийн МАН-ын зүгээс ямар байр суурьтай байгаа талаар ярилцлаа.
 
-Саяхан болж өнгөрсөн ДИТХ-ын сонгуультай холбоотой маргаан танай дүүрэгт гарлаа.  АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүс Сүхбаатар дүүргийн 7-р хорооны санал авах хайрцагнаас илүү саналын хуудас гарсан тухай мэдээлсэн. Эсрэг намын хувьд ямар байр суурьтай байна вэ? 
 
-2016 оны ДИТХ-аар МАН-16, АН-19 суудал авсан. Зарим тойргууд дээр ирц хүрээгүй учраас дахин сонгууль явагдсан. Сонгуулийн дүнгийн тухайд эргэлзээтэй зүйлүүд гараад байгаа учраас  МАН, АН  хоёр  гомдол гаргаад явж байгаа. Манай дүүрэгт АН ялалт байгуулсан ч зургаан тойрогт зөрчил илэрсэн учраас цагдаа шүүхийн байгууллага, сонгуулийн хороонд гомдол гаргаад шалгуулж байна. АН-ын зүгээс сонгуулийн санал тоолох машинаас зөрчил илэрсэн талаар мэдээлэл өгсөн. Энэ зөрчлийг бид өмнө нь мэдсэн байсан. Гэсэн ч яаран мэдэгдэл хийгээгүй. Аливаа зөрчил тодорхой үндэслэлтэй, нотлох баримттай байх ёстой. Бид СБД-ийн 20 санал авах байранд байсан машины диск дээрх бичлэгийг шалгасан, зурган файлтай тулгаж шалгаж үзлээ.  Энэ шалгалтын үр дүнд нилээд олон хороон дээр зөрчил илэрсэн.
 
–Аль аль хороонд зөрчил илрэв. АН-ынхан  7-р хороог зөрчилтэй гэж яриад байсан шүү дээ?
 
-Тухайлбал СБД-ийн 1-р тойргийн 1848-р хэсгийн санал тоолох төхөөрөмжөөс  СХД-ийн УИХ-ын 75-р тойрогт өгсөн 658 ширхэг саналын хуудас, СБД-ийн 2-р тойргийн 1950 дугаар хэсгийн санал тоолох төхөөрөмжөөс Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын УИХ-ын 38-р тойргийн 363 ширхэг саналын хуудас, СБД-ийн 3-р тойргийн 1952-р хэсгийн төхөөрөмжөөс Хөвсгөл аймгийн Рашаант сумын УИХ-ын 39-р тойргийн 1372 ширхэг саналын хуудас, СБД-ийн 7-р тойргийн 1958 дугаар хэсгийн санал тоолох төхөөрөмжөөс Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын УИХ-ын 38-р тойргийн 334 ширхэг саналын хуудас, СБД-ийн 16-р тойргийн 1979 дугаар хэсгийн санал тоолох төхөөрөмжөөс Увс аймгийн Наранбулаг сумын УИХ-ын 32-дугаар тойргийн 532 ширхэг саналын хуудас тус тус гарсан. СБД-ийн 14-р тойргийн 1975, 1976 дугаар хэсгийн санал тоолох төхөөрөмжийн СД-ний бичлэг хоосон байсан зэрэг зөрчил гарлаа.
 
-Яагаад Увс, Хөвсгөл, СХД-т УИХ-аар өгсөн саналын хуудас СБД-ийн ИТХ-ын саналын хайрцаганд орсон байна вэ, ийм зөрчил өмнө нь гарч байсан уу?
 
-Өмнө нь сонгуулийн дараа янз бүрийн зөрчил маргаан гардаг ч энэ удаагийнх шиг зөрчил гарсаныг мэдэхгүй байна. Нотлох баримтуудыг гомдолын хамт СЕХ-нд шалгуулахаар өгсөн. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд ч бас шалгуулахаар өгсөн байгаа. АН-ынхан зөвхөн 7-р хорооноос зөрчил гарсан мэтээр мэдээлэл хийсэн. Үнэндээ бол  зургаан хороонны санал авах машинаас  зөрчил гарсан. Нийтдээ манай дүүрэг дээр 3259 ширхэг зөрчилтэй саналын хуудас илэрлээ.
 
-Тэгэхээр 3259 зөрчилтэй санал сонгогчдын сонголтонд шууд нөлөөлөх нь ээ. Энэ тоо нийт санал өгсөн хүмүүсийн тоонд орчихсон гэсэн үг үү?
 
-Үүнийг СЕХ-ноос шалгаж нотлох байх аа.
 
-ИТХ-д ялсан хүмүүс батлахаа авчихсан шүү дээ. Шалгах ёстой байгууллагууд нь шалгаад зөрчилтэй нь нотлогдвол хүмүүсийн батлахууд хүчингүй болно гэсэн үгүү?
 
-Үнэхээрийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц, сонгуулийн дүнг шууд өөрчлөх зөрчил.  Зөрчсөн нь илэрвэл дахин сонгууль болохоос өөр аргагүй. Яагаад гэвэл сонгогчдын санал бодитойгоор гарч ирсэнгүй.
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших