Төөрсөн иргэдийг олж аварчээ
Нийтэлсэн: 2016-11-07 01:58:57
Энэ сарын 5-6-нд шилжих шөнийн 02.46 цагт Дархан-Уул аймгийн Орхон сумын гуравдугаар баг Хамар даваан дээр дотроо хоёр хүнтэй “X-TRAIL” загварын автомашины кроп нь эвдэрсэн, тусламж үзүүлнэ үү гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын гурван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн А, Г нарыг аварч, эвдэрсэн автомашиныг зөөвөрлөж Дархан хотын төвд авч ирсэн байна. Мөн Завхан аймгийн Тэс сумын Баян уул багийн Шонтой мөргүү гэдэг газар иргэн М-ийн “X-TRAIL” загварын улсын дугаартай автомашин цасанд суусан гэсэн дуудлага энэ сарын 5-ны 20.01 цагт ирж, тус аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж зургаан иргэнийг хөлдөж осгох эрсдэлээс авран хамгаалжээ.
