Нууц мэдээллийн уурхай

Иргэд100-450 төгрөгөөр авсан машины хуучин дугуйг түлж байна

Нийтэлсэн: 2016-11-07 01:50:30

Жил ирэх тусам нүүрс модны үнэ өсч, савлагаа шуудай улам жижгэрч байгаад иргэд халаглаж сууна. Амьжиргааны төвшин доогуур иргэд болон дугуй засварын жижиг цэгүүд өөрсдөө дугуйны хаймрыг жижиглэн түлдэг байна. Түлээ, нүүрс зардаг иргэн Н.Лхагваа хэлэхдээ “Дугуй зардаг хүмүүс байдаг л юм. Ихэнхдээ дугуй засваруудаас очиж авдаг юм байна лээ. Өнөөдрийн хувьд цас их орсон учраас түлээ нүүрсний борлуулалт гайгүй сайн байна. Ихэнх иргэд машинаар нь авахаас илүү дандаа цөөн тооны шуудайгаар нь авдаг. Зарим хүмүүс буулгаад зарчих гээд л гуйдаг. Өгчихмөөр ч үе байдаг өрөвдөөд байдаг юм. Хөгшин настай болон шуудай нүүрсээ ч даахааргүй бага насны хүүхдүүд ирээд л гуйдаг юм. Гэхдээ бас тэр болгон буулгаад өгөөд байхаар бас хэцүү. Бид өөрсдөө хэдхэн зуун төгрөг харж хүйтэнд өдөржин зогсож байгаа шүү дээ. Энэ жил гэхдээ үнэ нэмэгдээд, “хаданд гарсан” юм байхгүй байна. Ес эхлэхээр бас огцом нэмдэг тал байдаг” гэлээ.

Дугуй засварын борлуулагч :
-Энэ олон хуучирсан дугуйг худалдаж авдаг юм уу? Түлж хэрэглэдэг иргэд байдаг уу?
-Түлнэ гэж авдаг болсон шүү. Хуваагаад өгчих гэдэг. Тэгэхээр нь яах гэж байгааг нь асуухаар сайн шатдаг юм түлнэ гэдэг. Уг нь бид өөрсдөө хааяа түлэхээр их муухай үнэртэй. Нүүр гар хав хар тортог болдог болохоор хааяа л түлдэг. Уг нь модон дээр тавиад түлэхээр их сайн шатдаг юм. Бас өвөл машин асаах гээд машины доор түлдэг. Ер нь энэ олон жижиг дугуй засварын газрууд жоохон мод хийгээд дугуйн хаймар л түлж өвөлжинө шүү дээ.
-Хэдээр зардаг вэ?
-Жишээ нь, мотоциклийн дугуй бол 100 төгрөгөөр зардаг. Харин том дугуйг 300-500 төгрөгөөр зардаг юм. Түүнээс гадна машин засварынхан их түлдэг.
 
 
НУУЦ.мн
 
 
 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших