Нууц мэдээллийн уурхай

Үндэсний номын санд ажилтнуудын цалингаас суутгал хийж дарга нарын цалин дээр нэмдэг гэнэ

Нийтэлсэн: 2016-11-07 01:17:33

Манай төрийн аль байгууллагад дарга удирдага хурган дарга нарын дарангуйлал хэрээс хэтэрч жирийн ажилтнуудаа дээрэлхэх дарамтлах нь хэвийн үзэгдэл болжээ. Сүүлдээ цалингаас нь суутгал хийгээд өөрсдийнхөө цалин дээр нэмдэг болсон байна. үүнийг хэлж шүүмжилсэн ажилтныг “удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ёс зүйгүй авирласан” хэмээн ажлаас халсан хэрэг Үндэсний номын санд гарчээ. Болсон явдлыг өгүүлэхэд тус байгууллагад ажиллаж байсан нягтлан бодогч В.Б-г дээрх маягаар халжээ. Тэрээр  2016 оны 3-р сарын 4-ний өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын гишүүдэд байгууллагын санхүүгийн олон зөрчил гарч байгаа талаар баримттай танилцуулсан байна. Үүнд ахлах нягтлан бодогч Ц.Г нь Төрийн банк руу цалингийн цэсийг и-мэйлээр явуулахдаа найман хүний нэр дээр 460 мянган төгрөгний  суутгал хийгээд хүний нөөцийн ажилтан З.Э-ын цалин дээр нэмж гаргуулсан. Мөн 2016 оны 2-р  сарын 24-ний өдрийн цалин дээр 10 хүний хүний нэр дээр 4.3 саяын цалин бичиж и-мэйлээр явуулахдаа ажилчдын цалингаас суутгаж Г.Г-ын цалин дээр нэмж олгосныг шүүмжилсэнийг тухайн үеийн удирдлага болох А.Нансалмаа тэргүүтнүүд нь ихэд эгдүүцэн хүлээж авчээ. Харин ч эсрэгээрээ ю болж удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ёс зүйгүй авирласан нэрийдлээр ажлаас халсан гэнэ. Тус байгууллагад 2016 оны 1, 2-р  сард ажилчдын цалинг ч зөрүүтэй бодож гаргасанаас хугацаандаа цалин олгоогүй үйл явдал болж байжээ.

 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших