.png)
2015 оны 10-р сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт байрлах “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт 10 сартай Б.С-ыг хоолоо идсэнгүй гэх шалтгаанаар туслах багш Ж.Отгонтөгс зодож танхайрсан. Шүүх түүнийг тарчлаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн 1,5 жилийн хорих ялаар шийтгэжээ. Хүүгийн ар гэр хохиролд 10 сая төгрөг нэхэмжилсэн агаад харин шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд 1,5 сая төгрөг өгчээ. Туслах багш нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн эгч нь юм. Ер нь тухайн үед хүүхдийн тоо эрс цөөрсөн байжээ. Эрхлэгч Ж.Оюунчимэг нь хүүхдийн тоо цөөрсөн тул багш нарын цалинг 192 мянга болгож бууруулна гэснийг Янжинлхам.Отгонтөгс хүүхэд зодсоноос болж хүмүүс хүүхдээ өгөхөө больсон бичлэг нь байгаа гэжээ. Ер нь хэрэг явдал хүүгийн эцэг багшид нь манай хүүхэд өлсөж ирээд байна, хоолондоо цадахгүй байна гэснэс болжээ. Энэ тухайд туслах багшдаа хэлэхэд яасан их иддэг юм, өдрийн хоолон дээр би өөрөө хооллоно гэж. Харин хооллож байхад нь цахимаар тарсан алдарт бичлэг хийгджээ. Нийт 10 минут 28 секунд үргэлжилдэг уг бичлэг дуугүй тараагдсан. Харин хүүхэд зодсон туслах багш байнга загнаж зандчих агаад юу хэлж байгаа нь сонирхол татдаг.

Уг бичлэгд “...бичлэгийн эхэн үед Э.Янжинлхам гар утсаа ямар нэгэн зүйл дээр байрлуулан тавиад бичлэг хийхээр тохируулан орхисон бөгөөд шүүгдэгч Ж.Отгонтөгсийн дэргэд нь бага насны гурван хүүхэд байсан ба эхний хоёр хүүхдийг хооллож дуусаад дараагийн хүүхэд болох Б.С-ыг хооллож байхдаа амнаасаа яагаад хоол гаргаад байгаа юм бэ, хоол идсэнгүй, ямар зэвүүн шаар вэ, зэвүүн гөлөг, ид чи, мангас шиг иддэг гэсэн биз дээ гэх мэтчилэн үг хэрэглэн өвдөг дээрээ хэвтүүлж байгаад нүүр лүү нь удаа дараалан хүчтэй алгадаж, мөн нуруу, гар луу нь хүчтэй алгадах, шалан дээр хүчтэй огцом шидэж суулгах, хүүхэд хоол идэх дургүй уйлж байхад нь ам руу нь халбагаар гударч хоол хийж, улмаар хивсэн дээр унасан будааг түүж ам руу нь чихэх зэрэг үйлдэл хийж байгаа” нь бичигдсэн байжээ. Туслах багш эхний хоёр хүүхдийг зүгээр хооллоод харин хоолондоо цаддагүй гэж эцэг эх нь гомдол гаргасан хүүхдийг л ийнхүү уйлуулан зодсон.
НУУЦ.мн