
Вьетнамын Ляа Сиа мужид хүүхдүүдэд англи заадаг 23 настай америк бүсгүй Ханна Гавиос нь Нью-Йорк мужийн Бейсада хотых гэнэ.
Тэрээр амралтаараа ганцаараа Тайландын өндөр асга хад, үзэмжит хавцлаараа алдартай Краби аралд аялахаар ирсэн нь нэг насных нь том алдаа болжээ. Арлаар ганцаараа өдөржин аялсан тэрээр бүрэнхий болох үед чиг баримжаагаа алдаад замд тааралдсан нэгэн жижигхэн дэлгүүрт орж зочид буудал хүрэх замыг асуужээ.
Дэлгүүрийн ажилтан сайн дураараа газарчилахаар болсон ч тэрээр бүсгүйг ширэнгэ ойн зүг дагуулан явжээ.
-Тэр үед оройн 11 цаг болсон байлаа. Би дэлгүүр орж зам асуухад шөнө орой болсон тул ганцаараа явах нь аюултай гээд нэг эр газарчилахаар болсон. Тэр надад анхнаасаа таалагдаагүй ч зочид буудалдаа бушуухан очих л гол нь байсан тул дагаад явсан. Гэтэл замын дунд тай эр гэнэт над руу дайрч дарж унагаад хувцсыг маань тайлах гэсэн. Би хамаг чадлаараа эсэргүүцэж орилж чарлаж цохиж маажсан боловч тэр зогссонгүй. Эцэсдээ эр хүний хувьд тэр намайг дийлэх нь тодорхой болсон тул яаж ийгээд босоод зугтсан. Өөр арга байгаагүй-
Ханна эргэж дэлгүүрийн чигтээ зугтаажээ. Гэсэн ч харанхуйд зам нь харагдахгүй асганаас унажээ. Тэрээр 70 м өндрөөс унасан нь дараа нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Гэтэл аймшиг дуусаагүй байжээ. Мөрдөн байцаалтаар дэлгүүрийн ажилтан 28 настай Апай Руенгворн гэдэг нь тогтоогдсон хүчирхийлэгч хавцлаас унаад хөдөлж ч чадахгүй бүсгүй дээр ирээд бузар хүслээ гүйцээх гэжээ.
-Тэр миний ёолж гинших дуугаар олоод ирсэн. Эхлээд айж сандарч толгойгоо барин гасалж байгаа нь гэмшиж харамсаж байгаа мэт харагдсан. Гэтэл үгүй байж. Би түүнээс тусламж дуудахыг шаардахад утсаа гарган баахан залгасан ч хэн ч ирээгүй. Ингээд л би намайг хүчирхийлэх гэсэн эртэй ширэнгэ ойд хоюулханаа үлдлээ. Гэтэл хавцлын энд тэндээс могойнууд гарч ирэн биеэн дээгүүр маань мөлхөх нь тэр...Тай эр хөдөлж чадахгүй байгаа миний дээр гараад өмдөө дараа нь дотуур өмдөө тайллаа. Ингээд бүх зүйл дууслаа гэж тэр үед бодогдсон. Гэтэл тэр намайг хүчиндээгүй. Харин миний нүдэн дээр гар хангалга хийж эхэлсэн нь нүд хальтрам байсан.
Намайг хашгирах бүрд хоолойг маань боомилж байсан тул сүүлдээ аясыг нь дагахаар шийдлээ. Тэр гар хангалга хийж дуусаад “цагдаа хэрэггүй цагдаа хэрэггүй” гэж байн байн хэлж байсан-
Эцэст нь тай эр яваад буцаж ирэхдээ ойролцоох тосгоны эрчүүдийг дагуулж иржээ. Тэд Ханнаг хавцлаас буулгаж дуудлагаар ирсэн түргэнд хүлээлгэж өгсөн байна.
Анхны үзлэгээр л бүсгүйн нуруу хугарсан болох нь тогтоогджээ.
Яаралтай эмчилгээнд оруулахын тулд хажуугийн Пхукет арлын дээд түвшний эмнэлэгт шилжүүлжээ.
Өдгөө Ханна Бангкок хотноо эмчлүүлж байгаа агаад эцэг эх нь Америкаас ирсэн байна.
Хүчирхийлэгч гаж донтон Апай баривчлагдаж мөрдөн байцаалтаар гэм буруугааа хүлээжээ.
Түүнийг хүчирхийлэхийг завдсаны улмаас хохирогчид хүнд гэмтэл учруулсан, бэлгийн дур хүслээ ёсон бусаар хангасан хэмээн 5-10 жил хорих ял оноох гэнэ.
NUUTS.mn