Mashable-д мэдээлснээр Сиракузын их сургууллийн оюутан бүсгүйчүүдийн сексийн үеэр гаргадаг дуу чимээгээ багасгахыг хүссэн харилцан захидлууд цахимд шуугиан тарьж байгаа гэнэ. Нью-Йоркын энэ их сургуулийн 18 настай бүсгүй Женна Ливайн дотуур байрны хөрш эмэгтэй оюутнаа найз залуутайгаа дэндүү дуу чимээ ихтэй үүлэн борооны ажил хийдэгт нь тэсэж тэвчиж ядаад энэ захидлыг хаалган доор нь шургуулжээ.
-Сайн уу хөршөө,
Та бүхэн загас наадуулахдаа жаахан чимээ багатай хийж байна уу...тэгэхгүй бол зарим нэг хүмүүс унтаж чадахгүйгээс гадна ганцаардлыг нь санагдуулаад байна. Та хоёр хүссэнээрээ жаргалаа эдлэ...гагцхүү дуу чимээгээ л жаахан багасгаж үзээч...баярлалаа
Бүсгүйн хэлсэнээр энэ захидлыг хаалган доор нь хийхдээ ихэд айж балмагдан шургуулаад л зугтаасан гэнэ. Гайхалтай нь хөрш бүсгүй нь хариуд нь уучлал гуйсан захидлыг шокаладны хамт үүдэн дээр нь тавьсан байжээ.
-Хүндэт хөршөө,
Надад тун их харамсалтай байна. Би тийм их дуу чимээ гаргадаг гэдгээ мэдээгүй юм байна. Дуу ихтэй секс заримдаа таатай ч үүнээс болж чамд хэцүү байгаа бол чин сэтгэлээсээ уучлал хүсье. Ийм явдал үргэлж гардаггүй ч гайхалтай бас инээдтэй захидал явуулсанд баярлалаа. Үүнээс хойш энэ ажлыг хийхдээ дуугаа нэлээд намсгаж байя. Бас чи үргэлж ганцаараа явахгүй тул сэтгэл санаагаар унах хэрэггүй. Цагаа болохоор сайн хүнтэй учирна. Би 18-тайдаа ганцаараа л байсан. Ахин чин сэтгэлээсээ уучлал хүсье-
Женна ийм зөөлөн хариу ирнэ хэмээн хүлээгээгүй гэнэ. Тэрээр хөрш нь уурлаад алчихаж ч магадгүй хэмээн айж байснаа ярьжээ.
NUUTS.mn