Нууц мэдээллийн уурхай

С.Жавхлан: Монгол Улсын Ерөнхийлөгч гэж нэг их зальжин нөхөр байдаг юм байна

Нийтэлсэн: 2016-11-04 11:23:07

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд  гишүүн С.Жавхлан “Эрх баригчдын гаргасан төсөв мөнгөний бодлогоос түмэн олноо сэтгэл санаагаар нь яаж уриалан дуудах вэ, сэтгэлгээний хүчийг яаж сэргээх вэ гэдэг зүйлийг олж харах болов уу гэж бодсон. Гэтэл эсрэгээрээ нөгөө л газраа ухъя, хүмүүсээс юм гуйя, хөрөнгө оруулагчид ирвэл биднийг их сайхан болгоно гэсэн юм яриад байна. Нөгөө л гуйлгачин зангаараа биччихсэн. Дотор нь морин тойруулга хийе, мөрийтэй тоглоомын газар байгуулъя гэсэн юмнууд ч байна. Бид сэтгэлгээний хямралд автчихсан байна гэж би дүгнэж байна. Монголын төр жинхэнэ зөв зүйл рүү орлоо гэж бодогдохоор юм хийхгүй байна. Хараад байхад Их хурлын чуулган чуулдаг бус маргаан хэрүүл хийдэг л газар юм байна. Гараас нь ажил гардаггүй, хямрал яриад л сууж байдаг. Уг нь түмэн олноо уриалж дууддаг байх ёстой. Монголд эдийн засгийн хямрал биш сэтгэлгээний хямрал, тархины тураал нүүрлээд байна. Сэтгэлгээний хямралаас оюуны хувьсгал хийж гарцгаая. Эрдэнэтийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч гэж нэг зальжин нөхөр байна. Тэр хүнтэй нэг байшин дотор сууж байж яагаад дуудаж оруулж ирээд асууж болохгүй байгаа юм. Тэр 27 настай залууг, Монголбанкны түрүүчийн захирлыг дуудаж авчраад асуух ёстой. Ийм хэлэлцүүлэг хийгээч ээ гэж хэлмээр байна. Энэ асуудлыг нүүр нүүрээ харж байгаад ярих ёстой.  Эрдэнэтийн асуудлаар дээр дурдсан хүмүүс нүүр нүүрээ харж ярьж яадахгүй бол Үндэсний телевизэд цаг авах саналаа хүргүүлсэн байгаа” гэлээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших