Нууц мэдээллийн уурхай

Дугуй засварыхан 2000 төгрөгнөөс болж гэр бүлээрээ нийлэн үйлчлүүлэгчээ зоджээ

Нийтэлсэн: 2016-11-04 04:14:25

Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын 17-350 тоотод байрлах дугуй засварынхан гэр бүлээрээ нийлэн үйлчлүүлэгчээ зодсон хэргийг шүүх шийдвэрлэжээ.  Энэ зодоонд ааваас нь бусад гэр бүлийн гишүүд нь оролцсон гэнэ. Болсон явдлын тухай хохирогч “...хамаатны ах Э нь намайг “Гандангийн хойно байдаг засварын газраас машины гагнуулсан дугуйтай обуд аваад, 40 000 төгрөг өгчихөөд ирээч” гэхээр нь би явсан. Зүс таних Х-г машинаараа хүргээд өгөөч гэж гуйгаад, хүргүүлсэн. Машинд нь хоёр найз нь цуг явж таараад бид  Гандангийн хойно байрлах засварын газар очиж, гагнуурчинтай уулзаад 40 мянган төгрөгөө өгч обудаа аваад машиндаа сууцгаагаад хөдлөх гэж байтал цаанаас нэг ах “та нар зогс, мөнгөө өг” гээд орилоод байсан. Тэгээд тэр ах хүрч ирээд машин барьж явсан Х-тай  дугуй задалсны 2000 төгрөг өг гээд хэрэлдээд эхэлсэн. Дугуй задалсны гэх мөнгөний талаар нь  мэдэхгүй тул  би хажуунаас нь “40 мянгыг  өгөөд дугуйгаа авна гэсэн шүү дээ, мөнгөө өгсөн” гэтэл Х  машинаасаа буугаад тэр ахтай маргалдсан. Гэтэл цаанаас хүүхэд нь гэх халзан толгойтой залуу хүрч ирээд “яагаад мөнгөө өгөхгүй явах гээд байгаа юм” гээд  түлхүүрийг шууд сугалж аваад  машины урд гараад зогссон. Тэгээд Х-г заамдаж аваад “мөнгөө өг, чи манай аав руу яах гэж чангаар орилоод байгаа юм” гэж маргалдаж байхад би машинаас бууж очоод хажууд нь зогсож байтал цаанаас бас нэг хүү нь бололтой өндөр туранхай залуу ирээд Х-г алгадаад авсан. Би дундуур нь ороод “болиоч” гэтэл хажуунаас нөгөө халзан толгойтой залуу г толгойгоороо тулж, түлхэж машины хамар копут дээр унагаад дээрээс нэг удаа цохисон. Тэгтэл ээж нь ирж, халзан толгойтой хүүгээ араас нь татаж салгахаар нь босоод иртэл  ээж нь намайг цээж рүү алгадсан. Тэгээд цамцны араас татаад байж байтал нөгөө хүү нь ахиж намайг цохиод  ахынхаа хамт надтай цуг явж байсан хүмүүсийг зам гаргаж хөөсөн. Би тэр үед ээжтэй нь маргалдаад байж байтал хүү нь  буцаж ирээд хоёр мөрнөөс доошоо дарахад тонгойж байгаад сөхрөөд унасан чинь миний зүүн хөлийн тавхайн хэсэг дээр халзан толгойтой хүү нь гишгэсэн. Тэр үед хөл маш их өвдөөд ёолоод орилсон чинь ээж нь “чамайг алсан ч яадаг юм” гэж хэлээд хажуунаас цохисон. Өндөр хүү нь Т, Г нарын араас нь хөөгөөд байсан. Зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, хоёр өвдөгт зулгаралт гэмтлийг халзан толгойтой хүү нь учруулсанн.  Намайг газар өвдөглөж унахад зүүн хөлөн дээр гишгэж бас гэмтэл учруулсан. Харин хоёр шүдний сулрал гэмтлийг ээж нь учруулсан байх” гэжээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших