Нууц мэдээллийн уурхай

43 сая доллар хожсон эмэгтэйд автомат машин гэмтэлтэй гээд хожлын мөнгийг нь өгөхөөс татгалзжээ

Нийтэлсэн: 2016-11-03 00:57:01

Америкийн хуулиар хэрвээ казиногийн автомат машин нь ямар нэгэн гэмтэлтэй байсан нь тогтоогдвол тэр машинаас гарсан бүх хожлыг хүчингүйд тооцдог гэнэ. Чухам энэ л хуулийн цоорхойг ашиглан миний хожлын 43 сая долларыг өгөхгүй байна хэмээн Нью-Йорк хотын иргэн, дөрвөн хүүхдийн эх өрх толгойлсон эмэгтэй Катрина Букман Атлантик - Ситигийн Resort World Casino-той шүүхдэлцэж явна. Хэрэг явдал өнгөрсөн сарын эхээр болжээ. Тус казиногийн автомат тоглоомоор тоглож байсан Катрина жэк-пот хийж 43 сая доллар хожжээ. Тоглоомны дэлгэц дээр мөнгөн дүн нь хүртэл гарч ирсэн байна.

-Тэр үед үгээр өгүүлэхийн аргагүй мэдрэмж төрсөн. Хамаг бие маань халуу шатаад л явчихсан-
 
Тэрээр маш их мөнгө хожсоноо эргэн тойронд байсан хүмүүсдээ зарлаж бас селфи хийн баримтжуулж авчээ. Яаралтай ирсэн хамгаалалтынхан чекээ аваад маргааш ирж казиногийн удирдлагатай уулз гээд бушуухан гаргасан гэнэ. Баярлан хөөрсөн эмэгтэй хожлын мөнгөө юунд зарцуулахаа бодон шөнөжин унтаагүй аж. Эхний ээлжинд үсчний мэргэжилтэй том хүүдээ үсчний газар худалдан авч өгөхөөр шийдсэн байжээ. Өөрөө бүтэн өнчин тэрээр асрамжийн газарт өсжээ. Одоо ч дөрвөн хүүхдээ ганцаараа өсгөж байгаа аж.
 
 
Маргааш нь казинод иртэл түүнийг 43 сая доллар биш ердөө 2,5-хан доллар хожсон болохыг хэлж “цус харвуулах” дөхжээ. Казиногийн захиргаа баахан баримт сэлт бэлдсэн байсан гэнэ. Катринагийн тоглосон Sphinx гэдэг машины сертификатыг ч хүртэл үзүүлжээ. Уг сертификатаар машин нь хамгийн бага мөнгөөр тоглодог тоглогчидод зориулагдсан доод зэрэглэлийнх, хожлын дээд хязгаар нь ердөө 6500 доллар гэнэ. Хамгийн бага зэрэглэлийн машин атлаа 43 сая долларын хожил зааж байгаа нь эвдрэлтэй гэмтэлтэй байсны баталгаа гэж казиногийн удирдлага зүтгэжээ. Мөн их мөнгө авна гэж ирээд цочролд орсон эмэгтэйг тайвшруулж 2,5 долларыг нь өгөөд казиногийн хамгийн тансаг зоогийн газарт дуртай хоолоо захиалж идээд яв гэж аргалах гэсэн байна. Харин Катрина зүгээр нэг явсангүй. Тэрээр өмгөөлөгч хөлслөөд шүүхдэлцэж эхэлжээ. 
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших