“Хүүхдээ шил архиар солино” гэх худал мэдээлэл тараасан этгээдийг хайж байна
Нийтэлсэн: 2016-11-02 02:20:25

“Нялх хүүхдийг ганц шил архиар зарна гээд нимгэн даавуунд ороочихсон явж байна” гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн мэдээллийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр 11.30 цагт өөрийн байрандаа мэдээлэл хийхээр болжээ. Дашрамд, тус хуралд тухайн зураг дээр гарсан хүүхдийн өвөө болон аав ээж нь оролцох юм байна. Мөн худал мэдээлэл тараасан этгээдийг хайж байгаа аж.

NUUTS.mn
