Нууц мэдээллийн уурхай

“Эрдэнэт”-ийн захиралд нэр дэвшигчдийн гутгаард “Оюутолгой” Д.Зоригт яригдаж байна

Нийтэлсэн: 2016-11-02 01:13:37

МАН-ын дэвшүүлсэн хүн нь луйварчин хулгайч ч байсан хамаагүй томилогддог цаг өнгөрөөд байна. Хэдийгээр Засгийн газрыг бүрдүүлэхэд хотын фракцынхан хүч түрч чадсан асуудал нь дэндүү хурцадсан “Эрдэнэт” үйлдвэрд ааглаж чадахгүй нь тодорхой боллоо. МАН дахь өрсөлдөгч бүлгүүд алдарт Т.Бадамжунай болон “Алтжин” компаний Алтан нарын хүрээнд тохироо найраа хийж байгаа. Гэхдээ аль алинийг нь ард түмэн хүлээж авахгүй. Тэд хэн гэдгээ харуулчихсан улс. Жунайгийн тухай яривал далай шиг их юм бий. Алдарт “Увс” фракцийн нууц санхүүжүүлэгч гэж цоллогдож байгаа “Алтжин” хатагтайн тухайд олон нийт сайн амтай биш. Гэхдээ түүнд нэг “үхлийн барьц” байгаа нь хуучнаар Ленин музейг барьцаалан МАН-д зээлүүлсэн нэг сая доллар гэж бий. Энэ мөнгө одоо ч төлөгдөөгүйн дээр зээлүүлэгч нь Тусгаар тогтнолын ордноор барьцаагаа солихоор хүчилж явсан. Өдгөө энэ барьц дээр Увс фракцын даралт шахалтыг нэмбэл хүссэндээ хүрч магад. Гэхдээ л нам дотроо тохиролцож чадах ч цаана нь олон нийтийн эсэргүүцэл гэж айхтар зүйл бий. Иймд нэгэнт аль аль нь “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал болж чадахгүйгээс хойш хэн хэн нь хүлээн зөвшөөрч болохуйц гуравдагч хүнийг гаргаж ирэх нэг хувилбар нөөцөнд үлдсэн. Тэр хувилбараар “Оюутолгойн” балагтай гэрээнд гарын үсэг зурсан сайд асан Д.Зоригтын нэр яригдаж байна. С.Баяр, Н.Багабандийг бараадаж явдаг тэрээр чих зөөлөн, үгэнд оромтгой гэдгээрээ шаардлаганд таарч байгаа аж. Мөн өөрийн гэх тодорхой байр сууриа илэрхийлдэггүй нь бас авууштай гэнэ. Ийм нялцгар хүнийг 49 хувийн талынхан ч хүлээн зөвшөөрөх талтай. 

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших