Жолооны ард нүцгэн селфи хийж байгаад цагдаагийн машин мөргөжээ
BBC-д мэдээлснээр Миранда Рейтэр гэдэг 19 настай оюутан бүсгүй жолоо барьж байхдаа нүцгэн селфи хийн түүнийгээ Snapchat-аар найз залуу руугаа явуулах гэж байгаад цагдаагийн машиныг араас нь мөргөсөн гэнэ. Энэ хэрэг Техас мужийн Хьюстон хотод гарчээ. Цагдаагийн илтгэлд өгүүлснээр согтуу бүсгүй дээгүүрээ нүв нүцгэн байсан аж.
-Биднийг очиход хэрэгтэн нүцгэн биеэ хөхөвчөөрөө халхалсан. Яагаад нүцгэн байгааг нь асуухад улаан гэрэл асаж байх үед найз залуугийнхаа хүсэлтээр нүцгэн селфи амжиж хийгээд явуулах гэж байсан хэмээн мэдүүлсэн. Тэрээр согтуу байсан агаад үзлэгээр машинаас нь шар айраг, дарсны хоосон лонх гарсан-
Нүцгэн селфичин бүсгүйг цагдаагийн хэсэгт аваачсан ч хоёр мянган долларын барьцаагаар суллажээ. Удахгүй шүүх хурал нь болох гэнэ.
NUUTS.mn