Нууц мэдээллийн уурхай

АН-ынхан Халхголын 500 мянган га-г ингэж хувааж авчээ

Нийтэлсэн: 2016-10-29 01:50:17

 

 
Ардчилсан нам засгийн эрх барьж байх үед Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь 500 мянган га газарт чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75-р тогтоол батлагдсан нь шат шатанд эсэргүүцэлтэй тулгарч байсныг уншигч та санаж буй биз ээ. Нийгэм , олон нийтийн хандлага чөлөөт бүсийн эсрэг байсан тул эрх баригчид сонгуулийн өмнөхөн “Халхгол” бүтээн байгуулалтын бүс хэмээн нэрийг нь өөрчилж энэ асуудал хэсэгтээ намжсан. 
 
 
Ийнхүү 2015 оны 75-р тогтоол нь 2016 оны 43-р тогтоолоор солигдож, Халхголын сав газар чөлөөт бүсийн онцгой дэглэмээс “мултарч” чадсан ч өнөөх 500 мянган га талбайн дийлэнхид нь буюу 323 мянга орчим га-д нь газар олголт хийгдчихсэн байжээ. Энэ оны 9-р сард хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулган хийгээд Ерөнхий сайдыг Дорнод аймагт ажиллахтай зэргэцэн Халхгол төслийн шугамаар өнөөх 500 мянган га-гийн багагүй хэсэгт нь газар олгогдсон тухай яриа чих дэлсэж эхэлсэн юм. Энэ үеэр ХХАА-н сайд Халхгол төслийн захирлыг ажлаас нь чөлөөлж, уг төслийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байгаа, удахгүй дүнг нь танилцуулна хэмээн мэдэгдэж байв. 
 
 
Тэгвэл чөлөөт бүсийн 75-р тогтоолын хавсралтаар анх батлагдсан хилийн цэсийн дагуух 500 мянган га нутгийг нийт 74 хэсэгт хувааж, аж ахуйн нэгжүүдэд олгочихоод буй нь тодорхой боллоо. Социализмын үеэс Халхгол орчимд газар тариалангийн зориулалтаар хамгийн ихдээ 40 мянга орчим га газрыг л ашиглаж ирсэн бөгөөд үүнээс бусад хэсэг нь хэт эмзэг хөрстэй тул ашиглах, тариалалт явуулах боломжгүй гэж эрдэмтэн судлаачид болон газар тариалангийн салбарынхан үздэг. Өдгөө ашиглагдаж буй дээрх 46345 га орчим талбайг газрын зурагт улаанаар тэмдэглэсэн байна. Харин эргэн тойрон дахь газар нутгийг аж ахуйн нэгжүүдэд олгохдоо булаг цөөрөм, дов толгод үл харгалзан, шулуун шугамдаж тараасан байх юм. Халхголд газар зарах тухай зарлал энд тэнд дуулдаж, монгол иргэдийн нэрээр гадаадын иргэд газар авсан гэх явган яриа ч гараад буй. Иймээс Буйр нуурын урд хэсэг дэх өргөн уудам орон зайг Халхгол төсөл нэрийн дор тарамдаж, тараасан нь хууль журмын дагуу явагдсан уу гэдэг асуултыг иргэд олон нийт эрх мэдэлтнүүдээс асууж, хяналт шалгалтын хариуг хүлээж байна.
 
Эх сурвалж : Dornodnet
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших