Нууц мэдээллийн уурхай

Элэгний циррозтой эмэгтэйд элэгнийхээ талыг өгөөд эхнэрээ болгож авчээ

Нийтэлсэн: 2016-10-29 00:57:23

Донор нь өвчтөнтэйгээ гэрлэсэн сонирхолтой тохиолдол Америкд гарчээ. Тэнгисийн явган цэрэг Кристофер Демпси элэгний хорт хавдрын 4-р үедээ орсон Хизер Крюгер гэдэг эмэгтэйн элэгний донор болохдоо огт таньдаггүй байжээ. Иллиойнес мужийн Франкфурт хотод хүнд өвчтэй эмэгтэй элгээ солиулахгүй бол хоёрхон сараас илүүтэйгээр тэсэж чадахгүй болсон тухай яриаг цэрэг эр ердөө тохиолдлоор сонссон гэнэ. Хизер элэгний хүнд өвчнөөр хоёр жил гаруй өвджээ. Цорын ганц арга нь элэг солиулах л болсон байлаа. Элэгний донорын эрэлд гэр бүлээрээ гарсан ч элэг солиулах гэсэн хүмүүсийн дарааллын тоо 119 мянга гарсан тул найдвар боломж бараг үлдээгүй гэхэд болно. 
 
-Би хөөрхий эмэгтэйн тухай яриаг сонсоод их өрөвдсөн. Хэрвээ надад ийм явдал тохиолдсон бол туслах хүн гарах болов уу гэж хүртэл бодсон шүү-
 
Цэрэг эр шуудхан шийдвэр гаргаж бүсгүйд туслахаар шийдсэн байна. Гэнэтхэн бэлэн донор сайн дураараа гараад ирсэнд Хизер тун их балмагджээ. 
 

-Би баярлахаас илүүтэйгээр маш их гайхаж цочирдсон. Огт танихгүй хүн сайн дураараа мөн ямар ч төлбөргүйгээр элэгнийхээ талыг өгнө гэдэг эхэндээ итгээгүй. Харин ээж маань сонсоод шууд уйлсан-

 

38 настай эрийг элэг Хизерд яг таарчээ. Хоёр хоногийн дараа бүсгүйн гэр бүлийнхэн охиных нь аврагч болсон донороо гэртээ урьжээ. Элэг шилжүүлэн суулгах хагалгааны өмнө тэд олон удаа уулзжээ. Хагалгаа амжилттай болсон байна.
 
Эмнэлгээс гарсаны дараа тэр хоёр байнга утсаар ярьж улмаар болзох болсоноор найман сарын дараа донор нь өвчтөндөө гэрлэх санал тавьжээ.
 
 
Тэд энэ оны зун гэрлэсэн аж.
 
 
Өдгөө экс донор өвчтөн хоёр хоюулаа цоо эрүүл хүмүүс. Гагцхүү хоюуланд нь байдаг мэс заслын сорви л тэднийг хамтдаа юуг даван туулсаныг харуулдаг гэнэ.
 
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших