Нууц мэдээллийн уурхай

Сэргэлэн эр эхнэрийнхээ нууц амрагийг шантаажлан 500 доллар салгасан ч шунаж байгаад...

Нийтэлсэн: 2016-10-28 07:18:41

Белорусьд маш сонирхолтой хэрэг гарсан тухай Оросын цахим ертөнцөд шуугиж байна. Минск хотын Григорьевийн дүүргийн цагдаагийнхан бусдыг айлган сүрдүүлж их хэмжээний мөнгө буюу 5000 доллар нэхсэн хэргээр Завьсядько.К гэдэг эрийг баривчилжээ. Хамгийн гайхалтай нь тэрээр эхнэрийнхээ нууц амрагийг шантаажилсан байжээ. Эхнэрээ өөр эртэй явалдаж байгааг мэдсэн ч энэ хэргээр далимдуулан мөнгө хийгээд авах санаа төрж төлөвлөгөө боловсруулсан гэнэ.

Тэрээр цахимд хуурамч аккаунтаар хаяг нээж мөн өөр хүний нэрээр гар утасны дугаар худалдан аваад “бүх баримт байгаа, нөхөрт нь хэлнэ” хэмээн эхнэрийнхээ нууц амрагийг сүрдүүлэн 500 доллар нэхжээ. Айж сандарсан нууц амраг эр шаардсан мөнгийг нь дор нь өгсөн ч Завьсядько.К-д гэнэтхэн хэтэрхий багыг нэхсэн мэт сэтгэгдэл төржээ. Хачин сайхан эхнэрээ ашиглуулчихаад дэндүү бага мөнгө авсан байна гэж өөрийгөө буруутгаад даварч таван мянгыг нэхэж гарчээ.

Энэ зууртаа эхнэрээ нууц амрагтай нь чөлөөтэй уулзуулан огт мэдээгүй дүр эсгэж байсан аж. Харин нууц амраг залуу цагдаад мэдэгдсэнээр энэ хэрэг илэрч мөнгөө авах гэж ирсэн Завьсядько.К баригджээ. Шантаажлагч нь чухамдаа хэн байсныг мэдээд эхнэр болон түүний нууц амраг хоёр мэл гайхаж цочирдсон байна.

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших