Нууц мэдээллийн уурхай

Билл Гейтс 80 тэрбум долларын хөрөнгөнөөс нь татгалзсан хүүхдүүдээрээ бахархжээ

Нийтэлсэн: 2016-10-28 06:38:31

Майкрософтыг үндэслэгч тэрбумтан Билл Гейтсийн хөрөнгө өдгөө 80 тэрбум доллард хүрсэн. Форбесын тодруулдаг дэлхийн баячуудын жагсаалтыг олонтоо тэргүүлсээр ирсэн тэрбумтан телевизийн ярицлаганд орж нас ахиж 60 гарч байгаа тул  80 тэрбумаа хэрхэх талаараа дэлгэрэнгүй ярьжээ.

Тэрээр гэрээслэл хөрөнгө мөнгөнийхөө талаар өв залгамжлагчид болох гурван хүүхэдтэйгээ үндсэн нь ярилцаж тохирсон гэнэ. Хүүхдүүд нь тус бүр 10 сая доллар аваад л үлдсэн бүх хөрөнгөө буяны санд хандивлах гэсэн аавынхаа саналыг бүрэн дэмжсэн талаар тэрбумтан бахархан ярьжээ. Бүр маш буянтай үйл хийж байна хэмээн эцгээрээ бахархаж байгаа илэрхийлсэн гэнэ. Билл Гейтс нь 20 настай Жэннифер, 17 настай Рори, 14 настай Фиби гэсэн гурван хүүхэдтэй.

Том охин нь Стэнфордын их сургуулийн хоёрдугаар курсэд сурдаг. Мөн морин спортын мэргэжлийн тамирчин, олон ч тэмцээнд орсон.  Хоёр бага хүүхэд нь эцэг эхийн хамт Сиэтл амьдардаг. Тэрбумтан эхнэрийнхээ хамт Билл-Миландагийн сан хэмээх хөгжиж байгаа орнуудад чиглэсэн боловсрол эрүүл мэндийн буяны саныг 1994 оноос хойш ажиллуулж санхүүжүүлж байна. Энэ хугацаанд нийтдээ 34 тэрбум доллар зарцуулсан талаар тэрбумтан ярьжээ. Түүнийг бурхан болсоны дараа 80 тэрбум долларыг нь хүүхдүүд нь бус харин энэ сан авах аж. Харин хүүхдүүддээ мөнгөний оронд сайн боловсрол, зөв хүмүүжил, ажил мэргэжлийн оновчтой сонголт хандлагийг эзэмшүүлж байгаа гэнэ. Мөн аавынхаа асар их хөрөнгөнд найдалгүйгээр амьдрал бизнесээ босгоход нь зориулж тус бүрд 10 сая доллар өгөхөөр болжээ. 

-Хэрвээ та хүүхдүүддээ их мөнгө үлдээвэл үр удмаа хорлож байна л гэсэн үг. Ингэснээр тэдний өөрийн хувь заяаны сонголтоо хийх боломжийг хааж эцэст нь амьдрлыг нь сүйрүүлж болох аюултай-
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших