
Энэ долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлыг хэлэлцэх үеэр ЗГХЭГ-ын Ж.Мөнхбат "Сүүлийн 14 хоног 49 хувийг зэмшигч тал, Төрийн өмчийн хороо муур, хулгана болж тоглолоо. Хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийх гээд хэд хэдэн удаа оролдоод чадсангүй. ТУЗ-аа бүрдүүлж чадахгүй байсаар арга ядаад төрийн мэдлийн хүмүүсээ томиллоо. ТУЗ-ийн даргыг нь төрөөс тавьж байгаа ерөнхий захирлыг нь манайх авна, эсвэл хоёр жилээр ээлжилж тавина гэх юм. Асуудал ингээд гацчихаад байна. Цаашид төр өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд авах арга хэмжээгээ аваад явна. Саад хийхгүйгээр цааш явбал 49 хувийн талд л ашигтай. Санууллаа шүү. О.Орхон захирал аа" гэсэн. Хатуухан сануулга нь төр овоо хүчтэй байна гэх урам зориг оруулсан. Гэхдээ эрх баригчдын зүгээс УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг томилох шийдэлд хүрсэн гэх яриа тарсан нь эргээд урам хугаллаа. “Эрдэнэт”-ийн асуудлаар төрийн №1 “дайсан” нь “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг болсон. Гэтэл тэрээр Жунайтай маш ойрын холбоотой бүр хүргэн нь гэх яриа гарсан. Хүргэнийг нь номхотгохын тулд хадам аавыг нь явуулдаг үнэхээр сэргэн ухаан аж. Хэрвээ Т.Бадамжунай захирлаар очвол ХХБ, “сахал” Эрдэнэбилэг нарт л ашигтай тэд л улам хүчирхэгжинэ. Энэ хүн хотын ерөнхий менежерээс УИХ-ын гишүүн болж, улмаар сайдаар сонгогдож байсан нэгэн. Гэхдээ тэр бүрийд итгэл дааж байгаагүй. Одоо ч түүнд итгээд хэрэггүй.
NUUTS.mn