Б.Мөнгөнтуяагийн сэтгэл санааны болон цалингийн орлогын нэхэмжлэлийг авч хэлэлцсэнгүй
Нийтэлсэн: 2016-10-27 08:52:17
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгөөд байсан. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.Тэгвэл Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө. Шүүх хурлаас Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэл болох хоригдсон хугацааны хохирол, өмгөөллийн хөлсний мөнгийг олгохоор шийдвэрлэв. Харин сургалтын төлбөр болон эмчилгээний зардлыг хэрэгсэхгүй болголоо. Мөн сэтгэл санааны болон ажилгүй байх үеийн цалингийн орлогын нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй гэсэн шийдвэр гаргажээ.
НУУЦ.мн
