Нууц мэдээллийн уурхай

Залуу хуульчдын “Хос дэнс” клубын тэргүүн экс гишүүн Баянсэлэнгийн нэрийг барин залилан хийжээ

Нийтэлсэн: 2016-10-27 01:25:07

Монголд хамгийн үйлдэгдэж байгаа гэмт хэрэг нь хулгай залилан болсон. Гэтэл ухамсартай боловсролтой хуульч залуу залилан үйлдэж байхад бусад нь аргагүй биз. Монголын Залуу Хуульчдын “Хос дэнс клуб” ТББ-ын тэргүүн, эрхзүйч мэргэжилтэй А.Г нь нийгмийн даатгал нөхөн төлнө хэмээн худал хэлж үнэмшүүлэн байранд орох гэсэн эмэгтэйгээс таван төгрөг залилж, залилсанаа нуун дарагдуулахын тулд хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэгт холбогджээ. Өдөөгийн залуусд хүнийг өрөвдөх сэтгэл байхгүй болсон нь энэ хэргээс харагдсан. Хоёр хүүхэдтэй, түрээсийн байранд амьдардаг эмэгтэй орон сууцны зээлэнд хамрагдахаар хөөцөлдсөн ч ажилладаг компани нь нийгмийн даатгалийг нь төлдөггүй байжээ. Ингээд нигймийн даатгалаа нөхөн төлөх компани хайж эхлэхэд “Хос дэнс”-ын захирал гарч иржээ. Залуу хуульч мэдүүлэхдээ болсон явдлыг ихэд зөөлрүүлсэн аж. Тэрээр “...ажилладаг компани нь нийгмийн даатгал төлдөггүй гэсэн. Би хуулиар нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажил олгогч болон ажилтан торгуулийн арга хэмжээ авахуулж нөхөн төлж болдог тухай хэлсэн... Мөнх-Эрдэнэ гэх өөрийн найзын дансаараа дамжуулан мөнгө авсан... А-гийн нийгмийн даатгалын торгуулийг төлөөд бичүүлж өгөх гэтэл манай байгууллагын нэр дээр торгууль гарч ирсэн. Ингээд авсан таван сая төгрөгийг байгууллагын нэр дээр гарсан торгуульд зарцуулаад үлдсэн мөнгийг өөртөө зарцуулсан. А  ажил юу болж байна гээд асуугаад байсан...бас хүнээс хүүтэй мөнгө зээлсэн, машинаа ч  байрны урьдчилгаанд тавьсан, яаралтай бүтээ гэж шаардсан, чи миний мөнгийг авчихсан юм чинь ямар үр дүнд хүрсэн бэ юу болж байна үнэнээ хэл гээд байхаар нь ажиллаж байна гэдгээ харуулах зорилгоор Ротерс Медиа Групп-д гэж хандаад Нийгмийн даатгалын газрын дарга Мэндбаярын нэрээр интернетээс татсан зүйлээ фотошопоор янзлан хуурамч бичиг баримт үйлдсэн.. хуурамч бичиг баримтыг Багшийг дээдийн интернет кафед сууж байгаад үйлдсэн” гэжээ. Харин хохирогч “....2016 оны 6-р сараас  Хан-Уул дүүрэгт байрлах Маршел таун хотхонд байр авахаар  өөрийн машин болон эд зүйлээ зарж бусдаас зээл авч гэрээ хийн хөөцөлдсөн.  Бичиг баримтаа бүрдүүлэн ХХБ-д өгөхөд нийгмийн даатгал дутуу төлөгдсөн гэсэн.  Энэ үед Гантамир  гэдэг залуу өөрийгөө УИХ-ын гишүүн Баянсэлэнгийн хуулийн зөвлөх гээд намайг итгүүлж Мөнх-Эрдэнэ гэх залуугийн дансаар эхлээд гурван сая дараа нь 4,7 сая төгрөг авсан ч  таг чиг алга болсон. Уг нь 7-р сарын  1-ны өдөр бүтээж өгнө гэж амлаж байсан... миний ажлыг хөөцөлдөж байгаа удахгүй гээд хуураад байхаар нь яаж хөөцөлдсөн юм хэнтэй уулзсан юм харуул гэхэд энэ байна гээд нийгмийн даатгалын дарга Мэндбаяр гэх хүний гарын үсэгтэй тушаал үзүүлсэн. Үүнд нь итгээд хэд хоног хүлээсэн ба огт үр дүн гарахгүй болохоор нь танил хүмүүсээс асууж лавлахад хуурамч бичиг баримт болж таарсан. Өөрт нь хэлэхэд харин тиймээ би өөрөө үйлдчихсэн юмаа зүгээрээ гээд дахин уулзахгүй зугтаад байхаар нь цагдаад хандсан” гэжээ. Хуурамчаар үйлдсэн баримт нь НДЕГ-ын тушаал байсан аж. 

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших