Нууц мэдээллийн уурхай

Э.Амарбат: С.Зоригийн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг саатуулан шалгаж байна

Нийтэлсэн: 2016-10-25 11:40:33

Улсын ерөнхий прокуророос үндсэн чиг үүргийн хүрээнд 2016 оны 3 дугаар улирлын байдлаар хийсэн ажлаа өнөөдөр сэтгүүлчдэд тайлагналаа. Энэ үеэр  олны анхаарлын төвд байгаа гэмт хэргүүдийн талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат хариуллаа.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгуулахаар ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт АТГ-т хандсан. Прокурорын байгууллагаас хэргийн дугаар өгсөн үү?
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбогдох асуудлыг АТГ-аас судалж байгаа. Одоогоор гомдол мэдүүлэлтийн төвшинд шалгалтын ажиллагаа явж байна.
-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт эхнэр Б.Булганыг нь сэжигтнээр татаж шалгасан. Мөн Э.Бат-Үүлийг шалгаж байгаа. Хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн үү?
-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ.
-Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг цагдан хорьсон. Энэ хэрэгт нийтдээ хэдэн хүнийг шалгаж байна вэ?
-Хөгжлийн банктай холбоотой хэргээр 4-5 хүнийг шалгаж байна. Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд байна. Н.Мөнхбатыг аравдугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр татаж, цагдан хорьсон.
-Монголын төмөр замтай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү? Х.Баттулга, А.Гансүх нарын гэм буруугүйг тогтоосон уу?
-Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Энэ хэрэгт 8-9 хүнийг холбогдуулан шалгаж байна. Мөн Солонгын гурван иргэнийг шалгаж байгнаагаас нэгийг нь цагдан хорьсон.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших