Нууц мэдээллийн уурхай

Араб эрчүүдийн эхнэрээсээ салсан ангайлгам 20 гайхалтай тохиолдлоос...

Нийтэлсэн: 2016-10-25 08:44:21

 

Арабын ертөнцөд салалт нь маш гэнэтийн бас санаанд оромгүй шалтгаанаас болдог нь шашин соёлын толгой эргэм олон ёс заншил болон араб эрчүүдийн омог бардам зангаас үүдэлтэй гэнэ. Салах гэж буй эр эхнэрдээ “Талак” гэж гурвантаа хэлэхэд л хөөрхий эмэгтэй хэдэн гивлүүрээ аваад гэрээс нь явахаас өөр аргагүй болдог.
- Шаржэ хэмээх амралтын газар амарч байсан араб эр тэнгисийн усанд шумбасан эхнэрээ анх удаагаа будаггүй төрхтэй нь хараад салах өргөдлөө өгчээ. Эхнэр нь хэд хэдэн гоо сайхны мэс засал хийлгэснээс гадна өнгөт линз зүүдэг, хиймэл давхраатай болох нь шууд мэдэгдсэн гэнэ.
- Жилийн өмнө нэгэн алжир залуу гэрлэснийхээ маргааш нь салах өргөдлөө гаргасан. “Би өглөө нь эхнэрээ будаггүй төрхөөр нь хараад манайд хулгайч ороонд ирж гэж айсан. Гэтэл өчигдөр хурим дээр маш үзэсгэлэнтэй харагдаж байсан нь хуурамч царай нь байжээ”
- Арабын ертөнцөд гэрлэлтийг эцэг эх нь шийддэг тул залуус хурим дээрээ л ирээдүйн эхнэр/нөхрийнхөө царайг хардаг. Нэгэн араб гэрлэж хурмын зураг авахуулах үеэр зурагчин нь түүнийг эхнэрийнхээ гивлүүрийг засахыг хүсэж. Ингэж эхнэр болох эмэгтэйнхээ царайг харсан залуу эр гэрлэхгүй хэмээн хуримаасаа шууд зугтаасан байна.
- Саудын Арабын нэг эр гэрлэж анхны шөнөө өнгөрөөхөөр тансаг зочид буудалд очжээ. Гэтэл эхнэр нь гар утсаараа найз нартайгаа холбогдоод өөрийг нь анхаарсангүй. Залхсан эр уурлаж найз нар нь чухал уу эсвэл нөхөр нь чухал уу гэхэд эхнэр нь ч бас уурлаж найз нар гэжээ. Бардам эр тэр даруй эхнэрээ өрөөнөөс хөөж гаргаад маргааш нь салах өргөдлөө өгсөн.
- Нэгэн араб эр хурмын анхны шөнө сэтгэл нь ихэд хөдлөснөөс эр нөхрийн үүргээ гүйцэтгэж чадсангүйд эхнэр нь туслахаар шийджээ. Тэрээр бүхнийг хэрхэн яаж зөв хийх тухай мэдээллийг цахимаас олж үзүүлсэн гэнэ. Гэтэл нөхөр нь тусалсанд баярлалаа гэхийн  оронд барууны цахим ертөнцөөс бузар садар самуун зүйл үздэг завхарсан эмэгтэй гэж буруутгаад маргааш нь  эцэг эхэд нь хэлээд хөөж явуулсан.
- Эмиратын нэгэн эр ажлаасаа эртхэн ирэхэд эхнэр нь эрэгтэй хөтлөгч хөтөлдөг зурагтын нэвтрүүлэг үзээд сууж байжээ. Шариатын хуулинд эмэгтэй хүн нөхрөөсөө өөр эрэгтэйтэй хоюулханаа хамт байхыг хориглодог тул мань эр өөрийг нь араар тавьсан хэмээн буруутгаж салах өргөдлөө өгсөн.
- Нэгэн араб эр эхнэр хүүхдүүддээ Кола Пепси зэрэг барууны бузар ундааг уухыг хатуу хориглосон байжээ. Гэтэл эхнэр нь нүдэн дээр нь бүтэн шил Пепси уусан тул нөхөрдөө захирагдадгүй эмэгтэй хэмээн уурлаж гурвантаа “Талак” гэжээ.
-  25 жилийн хамтын амьдралаар амьдарч долоон ч хүүхдийн эцэг эх болсон ахимаг араб эр эхнэрээ гэрээсээ хөөжээ. Учир нь тэд багадаа нэг өрлөг эхтэй байсан болохыг нөхөр нь энэ олон жилийн дараа санаандгүй олж мэдсэн аж. Шариатын хуулиар нэг өрлөг эхтэй хүүхдүүдийг “сүүн хамаатнууд” гэдэг агаад хоорондоо гэрлэхийг хатуу хориглодог гэнэ.
 
 
- Нөхөртөйгээ 30 жил амьдарсан араб эмэгтэй салах өргөдлөө өгчээ. Лалын хууль ёсыг хатуу мөрддөг тул эдгээр жилүүдэд нөхөрдөө нэг ч удаа царайгаа харуулаагүй гэнэ. Харин нөхөр нь тэсгэлгүй унтаж байхад нь гивлүүрийг нь сөхөж харж байгаад баригджээ. 
- Араб гэр бүл гэртээ ирэхэд нөхөр нь машиныхаа хаалгыг хаалгүй оржээ. Тэрээр эхнэртээ буцаж гараад хаагаад ир гэсэнд татгалзсан байна. Харин нөхөр нь миний тушаалыг биелүүлэхгүй бол манай гэрт байх шаардлагагүй хэмээн хөөн явуулжээ.
- Араб эр эхнэрийнхээ цүнхийг шалгаж байгаад тамхи олсон агаад маргааш нь салах өргөдлөө гаргажээ.
- Араб эмэгтэй нөхрийнхөө гар утас луу залгатал хажууханд нь дуугарчээ. Нөхөр нь утсаа орхиод ажилдаа явсан байж. Гэтэл нөхөр нь эхнэрийнхээ дугаарыг “Гуантанамо” гэж тэмдэглэсэн болохыг эмэгтэй олж хараад салах өргөдлөө өгөхийн хамт сэтгэл санааны хохиролд 20 мянган доллар нэхэмжилсэн байна. Кубад байдаг энэ аралд америкчууд чанд хатуу шорон байгуулж лалын шажинтнуудыг хорин эрүүдэн шүүдэг тул маш ихээр доромжлогдсон гэжээ.
- Нэгэн араб эмэгтэй нөхрөө Ким Кардашьяныг нууцаар шүтэн биширдэг болохыг мэдээд алдарт одтой адилхан болох гэж хэд хэдэн гоо сайхны хагалгаа хийлгэсэн гэнэ. Гэсэн ч түүний шинэ төрх нөхөрд нь таалагдаагүй тул салах өргөдлөө гаргажээ. 
- Бас нэгэн араб эмэгтэй нөхөрдөө гомдохдоо аавынхаа тэмээнүүдэд чамаас илүү хайртай гэж хэлжээ. Уурласан нөхөр нь эхнэрдээ машиндаа чихээд хадмынхаа тэмээний фермд очин хашаа давуулж шийдээд “талак” гэжээ.
- Нэгэн араб эрийг гэртээ ирэхэд эхнэр нь уйлаадд сууж байжээ. Сандарсан нөхөр нь учрыг асуухад дуртай реалити-шоуных нь хайртай оролцогч нь шоунаас хасагдчихлаа гэжээ. Муу юм болж гэж айсан нөхөр нь шууд ухаан орж “хайртай оролцогч чинь шоунаас хасагдсаны төлөө уйлж байгаа бол чи ч гэсэн миний амьдралаас хасагдсан” гээд хөөжээ.
- Саудын Арабад эмэгтэй хүн машин барих хориотой. Нэгэн залуу гэр бүлийн эхнэр нь хөдөө машин барьж байгаа бичлэгээ нөхөрдөө үзүүлтэл тэр дороо цагдаа дуудаж баривчлуулжээ. Мөн “би хууль зөрчигчтэй хамт амьдарч чадахгүй” гээд маргааш нь салах өргөдлөө өгсөн тохиолдол гарсан. 
- Нэгэн араб залуу эхнэрийнхээ хайртай морио үнсэж байгаа зургийг олж үзээд араар тавьсан хэмээн салахаар шийджээ. Эхнэр нь ч амьтан хүн хоёрыг ялгаж чаддаггүй хүнтэй амьдрахгүй гээд зөвшөөрч өөрөө явжээ.
- Бас нэгэн араб эмэгтэй хадам ээжийнхээ дэргэд дөнгөж төрсөн ботгыг өхөөрдөж үнсжээ. Бэрийнхээ ёс зүйгүй, эр нөхрөө хуурсан үйлдэлд дургүйцсэн ээж нь маш хурдан салахыг хүүгээ шаардсанд биелүүлжээ. 
- Араб эр эхнэрийнхээ ахын хөтөлдөг машин сонирхогчдын цахим группд нэгджээ. Гэтэл удалгүй тэд муудалцаж хадам ах нь группээсээ хассанд гэртээ ирэнгүүтээ дүүг нь амьдралаасаа “хассан” явдал болжээ. 
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших