Нууц мэдээллийн уурхай

Тамхитай хүрмээ бааранд орхисонд найз бүсгүйгээ буруутган дөрвөн цаг зоджээ

Нийтэлсэн: 2016-10-25 07:26:46

 

DailyMail-д мэдээлснээр Глазго хотод гэр бүлийн хүчирхийллийн аймшигт хэрэг гарчээ. Тамхигүй болсоноо мэдсэн залуу эр найз хүүхнээ дөрвөн цагийн турш зодож тамласан байна. 19 настай Жэймс Маккорт гэдэг залуу 18-тай найз бүсгүй Келси Скилленээ олон цагийн турш зодож тарчлаагаад зугтжээ. Бүх зүйл тэднийг бааранд наргиад түрээсийн байрандаа ирсэний дараахан болжээ.

Жэймс тамхитай хүрмээ бааранд мартсан агаад үүндээ найз бүсгүйгээ буруутган харааж зүхэж эхэлжээ. Шууд цохиж унагаад дээр нь мордож суугаад нүүр нүдгүй цохиж зодож гарчээ.

Ухаан алдахад нь ус цацаж сэргээгээд ахин зоджээ. Алуулах нь гэж айсан бүсгүй хөршүүд нь сонсох байх гэж найдан байдгаараа орилж хашгирч тусламж дуудахад зэрлэг найз залуу нь улам бүр улангассан гэнэ.

“Ингэж зодсоныхоо төлөө шоронд орно шүү” гэхэд “Би шоронгоос айхгүй чамайг л алчихвал болоо” гэж догширчээ.

Дарван цаг гаруй найз бүсгүйгээ зодсон Жэймс эцэстээ ядарч жорлон орох үед бүсгүй арайхийн гар утсаараа ээж рүүгээ залгаж амжжээ. Ээж нь ирэхэд зэрлэг хэрцгий ч аймхай хулчгар найз залуу нь зөрөн гарч зугтжээ.

Гэхдээ маргааш нь л баригджээ. Шүүх түүнд 21 сарын хорих ял оноосон бол аймшигтайгаар зодуулсан бүсгүй гурван долоо хоногийн дараа л хөл дээрээ боссон байна. 

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших