Нууц мэдээллийн уурхай

Бөөн хар утаа баагиулсан Оросын нисэх онгоц тээгч хөлгийг дэлхий нийтээрээ шоолжээ

Нийтэлсэн: 2016-10-25 06:54:51

 

Өдгөө Сирийг зорин Ла-Маншийн хоолойг гаталж байгаа Оросын “Адмирал Куцнецов” гэдэг нисэх онгоц тээгч хөлөг оноцны яндангаараа бөөн хар утаа баагиулан хөвж байгаа зургийг Британы HMS Duncan гэдэг эсминецээс  авч дэлхийгээр нэг цацжээ.Уг эсминец нь “Адмирал Куцнецов”-ыг даган хянаж яваа аж. Дэлхийн хүчирхэг гүрний усан цэргийн хүчинд алдарт “Титаник” шиг уурын хөдөлгүүрээр ажиллан утаа хаядаг бүр нисэх онгоц тээгч хөлөг байгаа нь бөөн шуугиан тариад байна.

Түүнээс гадна “Адмирал Куцнецов” нь Оросын флотод байдаг цорын ганц нисэх онгоц тээгч гэгддэг тул бардам оросууд ихэд ичсэн аж.  Дээрхи зургууд нь хойд хөршийн хэд хэдэн сайтад тавигдсан ч тэр дороо алга болжээ. Харин цахим ертөнцөөр нь аль хэдийн тарсан байна. Америкийн нисэх онгоц тээгч хөлгүүдийн дэргэд илт хоцрогдсон нь илэрхий ганц онгоц нь ийнхүү хар утаа баагуилан далайгаар хөвж яваад ичиж байгаагаа олон хандагч илэрхийлжээ.

Тэр тусмаа батлан хамгаалах цэргийн салбарт төсвийн 40 хувиа зарцуулж байгаа Путины дэглэмийг ихэд шүүмжилсэн байна. Харин тэнгисийн цэргийн хүчний зүгээс хар утаа баагиулдаг нь утаан хөшиг тавьж байгаа юм гэсэн тайлбар өгчээ.

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших