Нууц мэдээллийн уурхай

САНГИЙН САЙДЫГ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД ӨГНӨ

Нийтэлсэн: 2016-10-25 05:49:21

Дэлхийн банк болон  Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр  “Тогтвортой амьжиргаа-3” төслийг 21 аймагт хэрэгжүүлж буй. Тэгвэл  Сангийн яамны хэрэгжүүлж буй тус төслийн Сум дэмжих багуудын 105 ажилтныг Сангийн яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямаагийн шийдвэрээр ажлаас нь халжээ. Уг асуудлаар ажлаас халагдсан гэх 105 ажилтны төлөөлөл болон хуульчдын зүгээс  мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн бага хурлын үеэр  “дээрх мэргэшсэн 105 ажилтантай хөлсөөр ажиллах  гэрээ хийж,  тэдний үйл ажиллагаа, чадавх чансааг үнэлж, гэрээний хугацааг  нэг жилээр  сунгаад явах заалтыг шууд зөрчин, урд нь эрх барьж байсан  засгийн үед  ажилд орсон шалтгаанаар ажлаас нь бөөнөөр халсан явдал нь  хөдөлмөрийн харилцааны  үндсэн зарчмуудыг  зөрчсөн, хүний эрхэнд халдсан, захиргааны  зөрчлийн шинжтэй үйлдэл учраас  уг хэрэг дээр захиргааны маргаан үүсгэн ажиллахаар болсон хэмээн өмгөөлөгч Р.Булгамаа ярилаа.
 
Харин хүний эрхийн өмгөөлөгч М.Ичинноров хэлэхдээ “Эдгээр 105 иргэний  эрхийг хамгаалах түр  хороо нь  улмаар төрийн бус байгууллага болон зохион байгуулагдаж, захиргааны хэрэг маргаан шийдвэрлэх үндсэн зарчмын дагуу  эхлээд Сангийн яамны төрийн нарийн бичгийн  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Б.Нямаагийн шийдвэрийг дээд шатны албан тушаалтан болох  Сангийн сайдад давж заалдах, улмар Сангийн сайд энэ асуудалд нааштай шийдвэр гаргаж өгөхгүй бол Сангийн сайдыг захиргааны шүүхэд өгөх асуудлыг тавина” гэлээ.
 
Уг асуудалтай холбогдуулан Сангийн яамнаас “ Ажилчдыг хоморголон халсан зүйл байхгүй. Анх ажилдаа авахдаа гэрээ хийсэн. Үүнийхээ дагуу гэрээний хугацаа дуусангуут сонгон шалгаруулалт зарлаж,  уг төсөл дээр ажиллах ажилтнуудыг сонгодог. Эдгээр халагдсан гэх ажилчдын гэрээний хугацаа дууссан байгаа. Тэд одоо болох төслийн ажилчдын сонгон шалгаруулалтад орох боломжтой. Хэрэв тэнцвэл цаашид ажлаа үргэлжлүүлэн хийж болно” гэх тайлбарыг өгч байна.
 
“Тогтвортой амьжиргаа-3” төслийг МУ-ын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран  2015-2018 оныг дуустал хэрэгжүүлэхээр өнгөрсөн оны долоодугаар сараас эхлүүлсэн. Уг төслийг Дэлхийн банкнаас олгох 22.7 сая долларын зээл, Швейцарийн хөгжлийн агентлагаас  олгох 11.4 сая буцалтгүй тусламж, нийтдээ 34.1 сая ам.доллараар санхүүжүүлж байгаа аж. Төслийн хүрээнд МУ-ын 320 гаруй сумын дэд бүтцийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг шат дараатай хийж хэрэгжүүлж байгаа аж.  
 
Энэ дагуу  2016 оны хоёрдугаар сараас төслийн удирдах нэгжийг  Улаанбаатар хотод байгуулсан байна. Улмаар 21 аймагт багийн ахлагч, санхүүгийн  төсвийн төлөвлөлт, олон нийтийн оролцоо, худалдан авалт, бэлчээрийн менежментийн мэргэжилтэн бүхий таван ажилтантай “Сум дэмжих баг”-ийг байгуулан ажиллуулж эхэлжээ. 
 
Эх сурвалж : olloo.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших